Тэнгис кинотеатрын барилга анх 1985 оны 4-р сарын 29-нд ашиглалтанд оржээ. Ялалтын баярыг угтан баригдсан бөгөөд "Ялалт" гэдэг нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Хожим 2003 онд байгуулагдсан "Улаанбаатар синема" ХХК хувьчлан авч хамгийн сүүл үеийн техник төхөөрөмжөөр тохижуулан кино үзвэрийн 4 танхим, тусгай зэрэглэлийн өрөөг ашиглалтанд оруулж нийт 1186 хүн үйлчлүүлж болохуйцаар хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Дэлхийн болон монголын шилдэг кино, шинэ киног 35мм-ийн хальс ба 3D технологи ашиглан үзэгчдэд хүргэж байна.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Хуучнаар Ялалт кинотеатр, Мах худалдааны төвийн зүүн талд
Утас: 313105, 1617
Веб хуудас: http://www.tengis.mn