Ард түмний хандив хөрөнгөөр бүтсэн хамгийн том байгууламжийн нэг бол Монгол бөхийн өргөө юм. Барилгын ажил нь 1992 онд эхэлж 1998 оны 12 дугаар сарын 26-нд нээлтээ хийжээ. Нийт 2500 үзэгчийн суудалтай, 31 метрийн голч бүхий танхимтай, үндэсний бөхийн барилдаанаас гадна жүдо, самба, чөлөөт бөхийн 2 дэвжээ засах боломжтой ажээ. Тамирчдын бэлтгэл сургуулилт хийх заал танхим, зочид төлөөлөгчдийг хүлээн авах уулзалт хүндэтгэлийн өрөө, сэтгүүлч сурвалжлагчдын байрлах өрөөнүүдийг давхар тохижуулжээ.
Бөхийн өргөөний дотор хананд Монгол
улсын аваргууд Ц.Буянтогтох, Г.Вандан, Х.Шаравжамц, Г.Самдан, Н.Жамъян,
Ц.Чимэд-Очир, Б.Төвдэндорж, Ж.Цэвээнравдан, Ш.Батсуурь, Ч.Бээжин, Д.Дамдин,
С.Цэрэн, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, О.Балжинням,
Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын хөргийг
хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. Тус өргөөнд жил бүр Монгол улсыг тунхагласан
өдөрт зориулсан, Үндсэн хуулийн өдөрт зориулсан, Цагаан сарын баярт зориулсан,
Эх орончдын өдөрт зориулсан, Улсын аварга, арслан, гарьд цолтон нарт хүндэтгэл
үзүүлэх барилдаан, Улсын заан, харцага, начингуудад зориулсан барилдаан, Дөрвөн
уулын хишиг барилдаан гэх мэт барилдаанууд тогтмол зохион байгуулагддаг.
Жил бүрийн тогтмол барилдааны хуваарь:
Жич: Дээрхи хуваарь нь нэг хоёр өдрийн наана цаана болж өөрчлөгдөх тохиолдол байх тул лавлах шаардлагатай. Эдгээр барилдааныг үзэх тасалбар Хишиг барилдаан 15000 төгрөг, улсын цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанууд 10000 төгрөг, Цагаан сарын барилдааны тасалбар 20000 төгрөгөөс дээш үнэтэй байдаг.
Хаяг: Баянзүрх дүүрэг, Американ дэнж Наран дэлгүүрийн баруун талд
Утас: 456978