1930-аад онд байгуулсан театрын түр сургуулийг 1931 онд Улсын төв театр
болгон өөрчилж, “Үнэн” гэдэг үндэсний
жүжгээр нээлтээ хийсэн байна. Дараа нь “Монгол хүү”, “Эрдэнэт соёмбын эзэн,
эрэлхэг жанжин Сүхбаатар” зэрэг жүжгүүдийг тавьсан. Тус театраас алдартай,
чадварлаг жүжигчид төрөн гарсан бөгөөд Шекспирийн Гамлет, Лир ван, Отелло,
Макбер, Ричард-3, Ромео Жулетта зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглож
тайзнаа амьдруулсан.
Хаяг: Улсын төв номын сангийн эсрэг талд
Утас: 70115154, 70118187