1991
оны 2 дугаар сарын 7-нд байгуулагдсан бөгөөд монголын язгуур урлагийн төрлүүд,
шашны зан үйл ёслолыг тусган харуулсан монгол ардын уртын дуу, морин хуурын
тоглолт, хөөмий, ерөөл, магтаал, цамын бүжиг, ардын бүжиг, уран нугаралт бүхий
арвин баялаг үзүүлбэрүүдтэй. Олон үндэстний ардын дуу бүжгүүд дэлхийн сонгодог
бүтээлүүдийг соёл урлагийн өндөр түвшинд найруулан тавьснаар үзэгч олныхоо
таашаалыг хүлээсээр иржээ. АНУ,
ХБНГУ, Их Британи, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг 10 гаруй улс оронд айлчлан
ардын урлагийн тоглолт хийжээ. Тус чуулга нь 400 хүний суудалтай үзэгчдийн
болон цэнгээнт бүжгийн танхим, гэрэл зургийн студи, дуу бичлэгийн аппарат,
хэрэгсэл зэрэг соёлын үйлчилгээ явуулах боломж бүхий цогцолбортой юм.
Хаяг: Баянгол дүүрэг, Төмөр замын колледжийн байранд
Утас: 244580