Нийслэлийн Улаанбаатар чуулга нь 2006 оны 5-р сарын 10-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор байгуулагдсан. Нийт 80 албан хаагч, уран бүтээлчидтэй. Улаанбаатар чуулга жуулчдад зориулсан урлагийн тоглолтоо 6-р сарын 10-наас эхэлдэг. Захиалгын дагуу 10-аас дээш хүний бүрэлдэхүүнд тоглоно. Тоглолтын захиалгыг жилийн 4 улирлын туршид авна. Мөн дуудлагаар тоглолт хийх үйлчилгээ бий. Тус чуулга нь Нийслэлийн хүүхэд залуучуудын ордонд байрладаг бөгөөд театрын зориулалтаар шинэчлэгдэн засагдсан 600 хүний багтаамжтай их танхимд тоглолтоо зохион байгуулж, уран зургийн үзэсгэлэнгийн танхим, coffee shop зэргийг нээгээд байна.