Үйчүүр тоглоом

Хөзрийн хамгийн эртний хэлбэр бөгөөд энэ тоглоомоор наадсанаар багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадварыг эзэмшдэг байна.


Үйчүүрийн мод тус бүрт шувуу, туулай, хүдэр, харцага, буга, ирвэс, арслан, үнэг, нохой зэрэг амьтадыг танин мэдүүлдэг ажээ. Уг наадгайг тэгш тоогоор талцан тоглодог. Амьтадыг зургаар нь ангилан тавьж, зургаан ширхэг шоог нар зөв тойруулан ээлжлэн хаяна. Амьтан бүр тоотой. Тухайлбал, дөрвөн нүхтэй зургаан ширхэг шоо буувал нэг арсланг авах бөгөөд тэр нь 64 лантай тэнцдэг, тэмцээний хамгийн өндөр оноо юм. Хоёр нүхтэй шоо буувал нэг нохой авна. Нэг нохой нь 12 лан ажээ. Тоглоом дуусахад хожсон амьтадынхаа тоог гаргаж ланг тогтоон дүнгээ гаргадаг.