Хаврын улиралд сувай малыг ялган нялх ногоонд цатгах, зун нь малдаа тарга тэвээрэг авахуулах, намар нь өөхөн тарганы ногоон сөл хөөлгөх, өвөл цас зуднаас хамгаалах зэрэг зорилгоор отор нүүдэл хийдэг байсан ажээ. Өвлийн эхэн сарын 5-ны дотор хангайд нэг зэргээр оторт гардаг. Малчид отрын сүргийг бэлчээрийн шинж чанараар нутагт дасгах, таргалуулах гэсэн хоёр арга хэрэглэдэг. Хангайн мал сүргийг бэлчээрт цочир идээшлүүлэхгүй, юуны өмнө нутгийн өвс усанд дасгах зорилгоор урьдчилан отор хийдэг байсан ажээ. Зун, намрын отор бол тарга хүчний отор, харин өвөл, хаврын отор бол бэлчээр сонгож мал сүргийг онд сайн оруулах отор юм.