Дамдиндорлиг бурхан

Гарын ур дүйтэй бүтээгч бурхан бөгөөд төмрийн дархан, модны мужаан, хатгамалч, сийлбэрч, оёдолчин, зураач, барималч гэх мэт гар урлалын чиглэлийн хүмүүс тахин шүтдэг сахиус бурхан юм. Дамдиндорлиг бурханы сахиустай урлаач хүмүүс буддын шашны болон бөөгийн тахилга ёсны эдлэл, хэрэглэлүүдийг хийх эрхтэй байдаг. Бөөгийн тахилга ёсонд Дамдиндорлигийн тэнгэр гэж байдаг. Дорлиг нь бас л бөө хүн гэсэн үг бөгөөд гарын уртай, бөөгийн хэрэглэл хийж бүтээдэг, бөөгөө хамгаалдаг хүн байна. Дамдиндорлиг бурхан өөрийн хүч чадал, ур авъяасаар тодорч илэрдэг, өөрийн гэсэн багшгүй ажээ.