Гунапрабха

Гунапрабха /төвдөөр Ёндон од/ нь Матхура гэдэг нутагт бярман гэр бүлд төржээ. Тэрээр бярман судлалаар мэргэжсэн боловч сүүлдээ Васубандуг бараадан Бурханы шашины лам болоод Бага хөлгөн, Их хөлгөн судрын аль алиныг судалжээ. Бурхан тахилын ном, жаягт онцгой мэргэжиж, Муласарвастивада винаяа судар нь энэ төрлөөр зүйрлэшгүй хосгүй сайн судар болно. Тэрээр нэрт эрдэмтэн төдийгүй тахил мөргөл үйлдэхдээ алдартай сайн зохион байгуулагч байв.

Төрсөн нутаг Матхурдаа байгуулсан хийд нь нарийн дэг жаягаараа нэрд гарч байсан ба лам хуврагуудын ёс горим нь яг Бурхан багшийн үеийнх шиг байсан гэдэг. Хятад сударт бичсэнээр тэрээр сүүлдээ Баша хөлгөнийг хатуу баримтлах болж, Их хөлгөний ёс нь Бурханы шашинд харшилж мэднэ гэж үзэх болсон учир Бага хөлгөний номонд оржээ. Шарын шашинд түүний винайн судрыг судалдаг