Хүрдэнд
Ум ма ни
бад ми хум гэсэн маанийн үгийг бичсэн
байдаг учраас хүрд эргүүлнэ гэдэг нь эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны
төлөө, тэдний зовлонг гэтэлгэх тарнийг уншиж байгаатай адил үйл юм. Хүрдийг нар
зөв эргүүлснээр энэхүү тарни олон дахин уншигдаж байна гэсэн утга бэлгэдэлтэй. Ум гэдэг нь тэнгэр нарын харшлалыг, Ма гэдэг нь асури нарын хоорондох
тэмцлийг, Ни гэдэг нь хүний ертөнцийн
харшлалыг, Бад гэдэг нь амьтны ертөнцийг
харшлалыг, Ми гэдэг нь бирдийн зовлон
буюу хүний хүсэл шуналыг, Хум гэдэг
нь тамын зовлонг арилгаж гэтэлгэнэ гэсэн тус тусын утгыг илэрхийлнэ. Тэнгэрийн
орон, тэнгэрийн орныг хамгаалагч асури нарын орон, хүний ертөнцийн орны амьтдыг
дээд төрөлт амьтан хэмээнэ. Амьтны ертөнц, бирдийн ертөнц, тамын ертөнцийн
амьтдыг доод төрөлт гэнэ.