Хүний амьдралын есөн жилээр
давтагдах хэмнэл нь мэнгэ юм. Эл зан үйлийг хүн бүр амьдралынхаа туршид есөн
жил болоод тухайлбал 1, 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91, 100 насандаа
тогтмол үйлдэх учиртай ажээ. Эдгээр насанд мэнгэ нь огторгуйд ургахыг мэнгэ
голлох гэдэг. Мэнгэ голлох үед үхээрийн бузар, бохир идээ, ундаа, эд агуурс,
лус савдаг, гараг эрхсийн хорлол, хэрүүлийн бузар гай барцад тохиолдож болох
тул болгоомжтой байвал зохих ажээ. Мэнгэ тус бүрд засал байх бөгөөд эртний
Энэтхэгээс уламжилсан байна. Нэг цагаан, хоёр хар, гурван хөх, дөрвөн ногоон,
таван шар, зургаан цагаан, долоон улаан, найман цагаан, есөн улаан мэнгэ гэж
байдаг. Мэнгэний засалд “мэнгэний гол” хэмээх номыг уншдаг. Мэнгэ болгонд
харгалзах бурхан, тарни байдаг бөгөөд тэдгээрийг байнга уншиж байвал өлзийтэй
гэнэ. Айсан үедээ айдсаа үргээхийн тулд, ямар нэгэн юмнаас сэжиглэсэн бол
сэжгээ арилгахын тулд, баярласан бол буян хишгээ тогтоохын тулд өөрийн мэнгэний
тарниа уншиж байх ёстой ажээ.