Эрхи

Зандан модоор хийдэг ба 108 ширхэг байдаг. Муу энерги шингээн авах 108 муу ад дон аливаа хүнд байдаг гэнэ. Тэдгээр ад донг дарж замыг нь хаах утга бэлгэдлээр 108 эрхи бүтээсэн байна. Эрхи нь гурван бөөр ба гурван толгойтой байдаг нь Бурхан багш, Очирдара, Базарсад бурханыг бэлгэддэг. Эрхиний тоо дараах байдлаар 108 болж бүрэлддэг. Бурхан багш 1, дөрвөн махаранз 4, язгуурын таван бурхан 5, бурхан багшийн гэгээрэлд хүрсэн бодьсадва шавь 8, найдан бурхад 16, тамын хилэнт бурхад 18, хорин нэгэн дара эхийн 21, дүншигийн 35 ороны 35 бурхан эдгээр нь ороод 108 болж бүрэлддэг байна.

Эрхийг 108, 55, 21 гэсэн тоогоор хийдэг. Хурууны өндөг хамгийн их мэдрэмтгий, анхаарал цуглуулдаг учир эрхи эргүүлэхээр дотоод эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг хэмээн үзэх нь бий. Эрхи эргүүлж байхдаа толгойг нь давуулдаггүй, хүнтэй ярилцаж болохгүй. Эрхи эргүүлэн маань уншиж байхдаа тоонд нь хүргэлгүй тасалж болохгүй. Маань мэгзэм, тарнийг эрхи тоолон уншвал хүч чадал ирнэ хэмээн үздэг. Зарим хутагт хувилгаад өөрийн гавлын ясаар эрхи хийхийг гэрээслэн үлдээх нь бий. Ийм эрхийг Далай лам, Богд гэгээн гэх мэт өндөр хэргэм зэрэгтэй хутагтууд хэрэглэдэг.