Буддын шашны өдөр тутмын
хурал болон уламжлалт томоохон зан үйлийн үед хэрэглэдэг хөгжим бөгөөд лам
хуврагийн хийж буй үйлдэлд сүр хүчийг нэмж, сүсэгтэн олонд итгэл бишрэлийг
нэмэгдүүлэх үүрэгтэй. Ганлин бүрээ, их бүрээ, бишгүүр, цан,
хэнгэрэг, сэлнэн, дун, дамар,
хонх, дэншиг гэх мэт зэмсгүүд байдаг.
Ганлин:
18 нас хүрээгүй нас барсан эмэгтэй хүний чөмгөөр нь хийнэ. Хүний чөмөгний яс
болон зэсээр хийсэн, луу буюу матарын толгойн сийлбэртэй, 50-60 см урттай,
хурал номын зан үйлд үлээж хэрэглэх бишгүүр юм. Уг бүрээний салаа булцуун дээр
ажнай морины хамрын нүхийг дуурайлган хоёр нүх гарган урласан байх бөгөөд
үлээхэд түүгээр сайн морины янцгаах мэт дуун гарч тэрхүү мориор Сухавадийн
оронд очих учиртай гэж үздэг. Шашин номын хуралд хэнгэрэг, цан, үхэр бүрээний
хамт үлээж орчлонт ертөнц мөнх бус, үхэл хагацал ирэхийг дурдан сануулах нэг
зүйлийн хөгжмийн зэмсэг.
Дамар:
Аливаа юм хоёр талтай гэдгийг харуулсан бэлгэдэлтэй. Их бүрээ: Будда бурханд эх нутгийг нь санагдуулах хөгжим. Цам
харайх, Майдар эргэх гэх мэт шашны зан үйлд хамгийн түрүүнд дуугаргаж
хэрэглэдэг. 2.5 м орчим урттай байдаг.
Лавай:
Бурхан багшид шавь нараа дууд хэмээн Лусын хаанаас бэлэг болгосон хөгжим.
Хэнгэрэг:
Нэг ёсны бөмбөр бөгөөд лам нарын хурал номын ая дангийн дагуу цохино. Лам нарын
уншлагад дайсан дарах тухай гарвал нүднэ. Ишинд нь хос амьтан байрлуулдаг.