Хүний сүнс мөнхийн тойрогт
оршдог. Амьтдын бодол санаа, үйлийн үрээс янз бүрийн ертөнц үүсч байдаг учраас
тэдгээр ертөнцөд тохирсон элдэв төрлийн биеийг авдаг байна. Сансарын хүрдэнд
там, бирд, адгуус, хүн, асури, тэнгэр гэсэн зургаан зүйл амьтан оршдог. Эл
зургаан зүйл амьтан нь үйлийн үрийн ачаар ээлж дараалан төрөл авах бөгөөд тус
тусын зовлонтой. Хаана төрөх нь тухайн хүний карма буюу үйлийн үрээс
шалтгаална. Үйлийн үрийг 12 хувааж үздэг бөгөөд өтлөх, үхэх, төрөх, хуурамч
санаанд тэмүүлэх, авах үйлийн үр, хурьцах, мэдрэх, хүсэх, хүрэлцэхүй, төрөн түгэхүй, хуран үйлдэх (сургаал айлдах) болно.