Нирваан

Төвд үг бөгөөд үгчилсэн утга нь “тонилохуй” гэсэн үг ажээ. Сэтгэлийн муу бүхнийг дарж чадаад, урьдын амьдралдаа хураасан нүгэл бүхнээ ариусгаад үйлийн үрээс шалтгаалан орчлонд төрөл авах ёсноос ангижирч, үүрдийн амгаланд хүрэх явдлыг тонилохуй буюу нирваан гэнэ. Нирваан нь бурхан болохоос ангид зүйл юм. Хэдийгээр муу бүхнээсээ салж, нүгэл хилэнцээ ариусгасан боловч түүнд бодь сэтгэл эс төрвөл бурхан болж чадахгүй. Бурхан болохын гол шалтгаан нь бодь сэтгэл юм.