Зарим тохиолдолд “лаврин” гэж ч тэмдэглэсэн байдаг. Томоохон лам нар,
хутагт хувилгаад амьдран суухад зориулан барьдаг. Эрдэнэзуу хийдийн ламримд IY
Богд, Амарбаясгалант хийдийн ламримд II ба Y Богдууд амьдарч байжээ. Ихэвчлэн
хоёр давхар, төвд маягийн барилгын хэв загвараар баригддаг. Хоёрдугаар
давхартаа амьдран сууж, нэгдүгээр давхартаа бурхан номын үйл ажил хийж,
сүсэгтэн олонтой уулздаг байжээ.