Санскрит
хэлний үйл хөдлөл, хувь заяа гэсэн утгатай үг. Монгол хэлэнд бол үйлийн үр гэж
тайлбарлагддаг. Жаргал, зовлон тэнцэх ёстой гэсэн хууль бөгөөд сайн муу
сэтгэлээр өдөөгдөн ярьж хэлэх, санаж бодох, хийж үйлдэх бие, хэл, сэтгэлийн үйл
болон түүнтэй холбогдон гарах үр дагаврыг “үйлийн үр” хэмээнэ. Өөрөөр хэлбэл,
ажил амьдрал тань өөрийн үйл ажиллагаанаас шууд шалтгаална гэсэн үг. Бусдыг
баярлуулах санаагаар хариу нэхэлгүй үйлдсэн үйл ямагт ирээдүйн амьдралын сайхан
явдалтай холбож өгөх чадамжийг бүтээдэг. Бусдыг хорлох үйл ямагт ирээдүйд
таагүй амьдралын явцтай холбож өгөх чадамжийг бий болгодог. Нүгэлт үйлээс
зовлон бэрхшээл л гарна, буяны үйлээс аз жаргал, амар амгалан л гарна гэж
номлодог.