Сүмийн дээвэр дагасан
оройн хэсэг бөгөөд гол дунд нь Алтан ганжирыг чимэглэж үзүүрт нь хонх, шашны үлгэр домгийн амьтад болох
арслан, бар, луу зэрэг амьтдыг дүрсэлнэ.
Арслан: Сүм хийдийн дээврийн
чимэглэл болж буддын шашинд эрх чөлөө, эр хүч, эд баялаг, бат бөх, хамгаалал,
үнэнч сэтгэлийг бэлгэддэг. Бар: Ухаан сул амьтан боловч ойн эзэн,
эрэлхэг, омгорхог, эрх ямбыг илэрхийлэн дандаа хамгаалагч байдаг амьтан хэмээн
үздэг. Луу: Буддын шашны домогт
амьтадын нэг тул бугын эвэртэй, үхэр чихтэй, тэмээ шиг толгойтой, могой
хүзүүтэй, загас шиг сайрстай амьтан болж тэнгэр газрыг төлөөлдөг. Тэнгэрийн луу
нь салхи, борооны хүчийг агуулдаг. Газрын луу нь гол усны хүчийг өөртөө агуулдаг.