Ганжир

Сүмийн дээврийн чимэглэл, их нурууны голд байрлуулдаг. Ихэвчлэн алтаддаг учир Алтан ганжир гэж нэрлэдэг. Өнгөрсөн одоо ирээдүй гурван цаг, арван зүгийн хамаг бурхадын хураангуй Язгуурын таван бурханыг бэлгэддэг. Ганжирын цэцэг нь Амитаба, хүрд нь Вайрочана, хонх нь Амогасиди, бумба нь Акчоба, эрдэнэ нь Раднаасамбаа бурханыг тус тус бэлгэддэг.