Цагаан өнгийн лагшинтай, хоёр мутар, хоёр хөлтэй
бөгөөд зүүн талдаа цагаан өнгийн шүхэр барьсан байдаг. Ариун бус хамаг зүйл,
хилэнц түйтгэр, элдэв хэл ам, хэрүүл тэмцэл, ялангуяа ад донгийн элдэв хорлол,
гаж буруу хүсэл, муу зуршилд автах зэрэг сөрөг үзэгдлийг амирлуулж нас буян
арвижиж, эрч хүчийг эрхшээсэн, цагаан хэл амнаас хамгаалагч бурхан. Цагаан
шүхэрт бол адисласан зарлиг мөн бөгөөд бурхан багш зөвхөн амаараа бус сангийн
үс, хоолой, цээж, хүйс, нууцын орон тэргүүтэн биенийхээ бүх хэсгээр бүр тэр байтугай
шар үснийхээ нүх бүрээр ном номлож чаддаг хэмээн “Санаанд багташгүй нууц”-ын
сударт айлдсан байдаг.