Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бөгөөд 1942 оны 1 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд төржээ. 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, ШУТИС-ын хүндэт доктор цолтой. Очирбат нь 1965-1967 онд Аж Үйлдвэрийн Яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, Эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, Эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэл БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 оны 2 дугаар сараас 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 8 дугаар сараас “Очирбат” сангийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн “Экологи-тогтвортой хөгжлийн төв”-ийн захирлаар ажиллаж байна. 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. 2005 онд Монголын Ардчилсан Намаас олгодог Чингис хаан одонг хамгийн анх хүртжээ.