Монголын эзэнт гүрэн - Юань улс

Тулуйн хүү Хубилай 1215 онд Сорхагтани бэхи хатнаас төржээ. 1232 онд Тулуйг нас барахад түүний мэдэлд байсан хятадын Хэбэй мужийн 80 мянган өрх айлыг Хубилай өөрийн дураар захиран шинэчлэл хийж татварын хуулиудыг гаргаж эхэлсэн бөгөөд хятадын соёлын талаар судалгаа явуулж 1242 онд Хайюун хэмээх ламыг урьж буддын философийн талаар асууж мэджээ. Хубилай сонирхлын журмаар дэргэдээ Лиу хэмээх зураач, бичээчээс эхлээд Жао би хэмээх эрдэмтэн, төвд, түрэг зэрэг улс үндэстний хүмүүсийг урьж ажиллуулж байжээ. 1251 онд Мөнх хааны зарлигаар хойд хятадын эзэн суухаар ирж, 1253 онд Юннаныг эрхэндээ оруулж, 1258 онд буддизмын удирдагчдыг хуралдуулж 237 сүмийг буддын сүм болгон өөрчлүүлжээ. Мөнх хаан Монголын зүүн гарын цэргийн хүчийг Хубилайд өгч Сичуаныг бүхэлд нь захируулжээ.

Монголын дөрөв дэх их хаан Мөнх нас барахдаа хөвүүн Ёлондаш, Шилж нарт Аригбөхийг хаан ширээнд суулгах тухайгаа гэрээсэлсэн байдаг. Эл гэрээслэлийг Аригбөх Дорж ноёноор ахлуулсан элч нарыг Хубилайд ирүүлснээс үүдэн Хубилай хаан болох асуудлаа түргэвчилж, ах дүү хоёрын дунд хаан ширээний төлөөх тэмцэл эхэлжээ. Мөнх хааны их хатан Сорхогтани Их хуралдайг зарлан хуралдуулж хааны гэрээслэл ёсоор Аригбөхийг хаан болгосноор Монголын эзэнт гүрэн хоёр хаантай болж төр самуурч эхэлсэн байна. Хубилай Их Монгол Улсын хаан ширээг эзлэхээр 1260 онд Хархорумд ирж өөрийн дүү Аригбөхтэй тэмцэлдэж, 1264 онд ах дүү хоёр хаан бие биенийхээ эсрэг цэрэглэн хөдөлж их говийн өмнө Шимэлт (Ганга) нуурын орчим тулалдан Аригбөхийн тал ялагдал хүлээсэн тухай тэмдэглэгдэн үлджээ. Хубилай ийнхүү Монголын эзэнт гүрний тав дахь хаан болжээ. Хубилай Монголын эзэнт гүрний нэгдлийг үгүй болгосон хэдий ч 1271 онд Юан гүрнийг байгуулан Алтан ордны улс, Эл хант улс, Цагаадайн улсыг захиргаандаа авч Номхон далайгаас Уралын нуруу хүртэл, Сибирээс Афганистан хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэгийг өөрийн болгожээ. 1263 онд өөрийн хишигтэн цэргийн албыг байгуулж бүрэлдэхүүнд нь Чингис хааны дөрвөн албат болох Борохул, Боорчи, Мухулай, Зэв нарын удам угсаанаас бүрдүүлж, давуу эрх олгожээ. 1264 онд Хубилай хаан төрийн төвийг Бээжинд шилжүүлснээр Хархорум хотын нөлөө аажмаар суларсан юм. 1271 онд Хубилай хаан улсаа албан ёсоор Юань гүрэн гэж нэрлэхээр болж, буддын шашинг төрийн шашин болгожээ.

1272 онд Солонгос нь Юань улсын мэдэлд бүрэн орж, 1274-1275 онд Мөнх, Төмөр нарын төлөөлөгчдийг томилон Батын байгуулсан Алтан ордны улсад явуулж тооллого хийлгэн өөрийн нөлөөг батжуулах төлөвлөгөөнүүдээ боловсруулжээ. Хубилайн ач хүү Ийхан абагха Сирийн мамлюк болон хойд Африкийн зарим улс орныг буулган авч монголын ноёрхолд нэгтгэжээ. Хубилай хаан тогтмол хуралдай хийж сайд нар, гадаад дотоодын мөргөлчид, христосийн шашны талаар асуудал хэлэлцүүлдэг байжээ.

Хубилай хаан зарлиг гаргаж 1274 оны намар 900 хөлөг онгоц, 4000 цэргийг Солонгосоос хөдөлгөж Япон руу довтлон Цусима, Ики арлыг эзэлж Кюсю арлын эрэгт буулгажээ. Эл арлын Хаката байд болсон тулалдааны дараа далайн шуурганаар Монголын 200 хөлөг онгоц живж, 1300 цэрэг амь үрэгджээ. Дараагийн дайралтанд бэлтгэж байх зууртаа 1279 онд Өмнөд Сүн улсыг мөхөөж хятадын газар нутгийг бүрэн эзэлснээр бүх хятадыг захиран суусан харь улсын анхны хаан болсон юм. 1281 оны 2-р сард Япон руу дахин довтолж 4400 хөлөг онгоц, 140000 цэргээс бүрдсэн тэнгисийн цэргийн асар их хүчийг илгээн Такашима арлыг эзлэн авсан боловч 8 дугаар сард нь далайн хар шуурга дэгдэж 4000 хөлөг онгоц, 100000 гаруй цэргийг нь живүүлж, эл довтолгоо бүтэлгүйтжээ. 

1284 онд Вьетнам руу довтолсон боловч амжилтгүй болж, 1287 онд дахин давшиж санасандаа хүрээд, 1291 онд Төвдийг бүрэн эрхшээлдээ оруулж, 1278-1294 оны хооронд  хятадын өмнөд хэсэгт орших Кхмерийн хаант улс, тухайн үеийн Энэтхэг, Хятадын хойг, ойролцоох далайн орнууд Хубилай хаанд нэгдэн орсон байна. Энэ үед Японоос бусад дорно дахины улс орнууд бараг бүхэлдээ Монголын эзэнт гүрний эрхшээлд орсон юм.

Цаасан мөнгө хэвлүүлж худалдааны эргэлтэнд оруулж, татварын бодлогыг улам боловсронгуй болгон хэрэгжүүлж, 1271 онд Одон орон судлалын төвийг байгуулсан байна. Хубилай хаан бурханы шашныг ихэд мандуулан төрийн шашнаар залсан төдийгүй түүний засаглалын үед Дорно дахины соёлд үлэмж хувь нэмэр оруулсан олон ажил хийгджээ. “Улсын багш” хэмээн өргөмжлөгдсөн Пагва лам Лодойжанцан дөрвөлжин үсэг зохиосон нь 1363-1368 онд хэрэглэгджээ. Пагва  ламын удирдлаган доор төвд болон хятад лам нарыг томилж дээд шүүхийн хяналтыг хороог байгуулж, уйгар ба түрэг хүмүүсийг хятадын дүүргүүдэд хорооны даргаар томилон ажиллуулжээ.

Хубилай хааны байгуулсан Юань гүрэн 200 орчим жил оршин тогтносон бөгөөд одоогийн хятадын мөнгөн тэмдэгт нь эл гүрний нэрээр нэрлэгдэж үлдсэн юм. Хубилай төр барих хугацаандаа зөвхөн одоогийн Хятадаар тогтохгүй Төвд, Вьетнам, Бирм, Иран, Орос, Индонези гэх мэт тухайн үеийн улс орнуудын талыг нь эрхшээлдээ оруулжээ. Хубилай хаан 1294 оны 2-р сарын 18-нд 78 насандаа таалал төгсчээ. Түүнтэй Италийн алдарт жуулчин Марко Поло 17 жил хамт байсан тул Хубилай хааны түүх нэлээд бодитойгоор хойч үед нь өвлөгдөн үлдсэн юм.

1368 онд Хятадын газар нутагт тариачдын бослого дэгдэж Хубилай хааны байгуулсан хятад төвтэй Юань гүрэн мөхөж, тэр үед төр барьж байсан Тогоонтөмөр хаан шахагдан эх нутагтаа эргэж ирснээр Монголын ноёрхол эцэс болж, шинэ үе эхэлсэн юм. 

Эх сурвалж: Монгол орны лавлах

 

Kublai was now the Grand Khan, but the massive Mongol Empire was already falling into pieces, torn apart not only by family quarrels at the top. “Genghis had divided his empire into four parts, not only because he had four sons, but also because the empire was made up of four radically different ethnic, cultural and religious worlds,” explains historian Baabar. So few in numbers and dependent on outsiders for control, the Mongols were assimilating into these respective cultures and would eventually disappear. Berke’s attack on Hulegu was just the start as more quarrels broke our over succeeding generations. Three became Muslim. After 1260, they would have little to do with Mongolia – and their fascinating histories are unfortunately beyond the space available here. Bur from the Great Moguls of India to the Ottoman Empire, even Tsarist Russia itself, the Mongols left behind a lasting legacy, most notably as Baabar explains, “a whole school of a unitary state administration that was to last until the 20th century”. The world certainly had changed forever.

For one last glorious period – as immortalized by Marco Polo – the Mongol Empire endured but far from its nomadic roots on the steppes. Highly educated and hardly averse to the sedentary life, Kublai soon turned his back on the Mongolian heartland and moved his capital out of Karakorum – and a further two-week horse relay away – to Dadu, today’s Beijing. (Dadu, or “great capital”, was also called Khanbalik or Marco Polo’s Cambaluc.) In summer, the capital shifted north of the Great wall to Shangdu – popularized as Xanadu – in today’s Inner Mongolia.

In 1268, Kublai resumed the conquest of China, finally capturing the Song capital of Hangzhou in 1276, and three years late bringing the outlying provinces fully under Mongol control. In 1279, Kublai declared himself the emperor of a now-united China and heralded the start of the Yuan. (“first”) Dynasty, which lasted until 1368. Mongol rulers quickly developed a reputation for opulence and luxury.

 

Kublai Khan’s rule also marked the zenith of the period that historians call “Pax Mongolia”, a golden age of commerce and cultural exchange between East and West. Certainly, the Mongol wars of conquest were absolutely devastating, with for example 30% of the Song Chinese population, or 29 million people, killed and equally staggering figures from elsewhere. But within remarkably little time, especially where submission came early and without resistance, local economies recovered and prospered.

 

With roads now safe, trade flourished from one end of the Mongol Empire to the other, giving rise to the oft-repeated line from a Turkic historian that “a young virgin with a tray of gold on her head” could travel unmolested from the Pacific to the Mediterranean. Persian, Arab, Greek and Venetian merchants traded goods along the Silk Road in deals backed by paper money, a Mongol innovation. Another was the passport guaranteeing safe passage. Moveable type used by the Chinese reached European and saw the printing of the Gutenberg Bible in the 14th century. Other ideas in the arts, architecture, shipbuilding navigation, literature, foods and medicine were swapped between East and West. The visits by Marco Polo and other Europeans led to the great period of sea explorations, including the discovery of the New world.

The exchange of religious ideas also flourished – especially in the empire’s early days before the ultimate religious “winter” emerged – and then helped destroy it. Tolerance ruled. Missionaries fro near and far came to Karakorum where the ruler encouraged them into religious debates that sometimes turned to farce. Nestorianism, dismissed as heresy by the early Christian Church, had already made strong inroads when Genghis Khan chose Christian wives for his own sons (the mother of Kublai, Mengke, Hulegu and Arik-Buka was also Christian). Islam, Buddhism and Taoism were also heard in this marketplace; after first destroying mosques in the Khwarezmid Campaign, Genghis Khan had soon reversed his policy to allow religious freedom.

But as the empire expanded, tolerance gave wave to the viciousness of the Baghdad campaign and its aftermath. For a brief moment, Islam was in the defensive but was then fervently embraced by most of Genghis Khan’s descendants. In china and the east, Kublai Khan briefly tolerated Nestorian Christianity and even Roman Catholicism. But eventually, and in return for the mountain kingdom’s accepting vassal status, Kublai embraced Tibetan Buddhism as his empire’s official religion and appointed Phagspa of the Sakya Sect as his “Imperial Preceptor”, or advisor. (This brilliant monk also created a universal script known as the Phagspa Script for the Mongol Empire that was never widely adopted.)

On the military front, Kublai had reached his limits. Thanks to fortuitous typhoons – dubbed kamikaze or “divine wind” – on each occasion, massive invasions of Japan failed in 1274 and 1281 and military campaign down into Burma, Vietnam and Champa later in the decade stalled. More puzzling was an attempt by Kublai to occupy far-off Java in today’s Indonesia even later in his reign in 1293.

But most of his energies went into establishing a strong centralized government for China using traditional institutions, including examinations to choose its civil servants. The Mongols also engaged in massive public works project, such as completing the Grand Canal into Dadu. Artificial lakes, hills and palaces were also built in the new capital – their shapes still evident today. Travel and trade flourished, as did cultural life with the popularization of Drama, music and the written vernacular.

But ultimately the Mongol experiment failed, largely through a heavily discriminatory system against the Chinese and a bias for employing non- Chinese from other parts of the empire, such as Marco Polo. As Kublai Khan’s successors became more sinicised, they also lost further influence back in the Mongolian heartland without gaining anything among the Chinese. Divided by political intrigue and uninterested in governing, with the country torn apart by dissension and banditry, the last Mongol emperor was driven out of China by the incoming Ming Dynasty in 1368.

Resource: Carl Robinson "Mongolia Nomad Empire of Eternal Blue Sky'