X-XII зууны үед монгол болон түрэг угсааны олон аймгууд хятадын Цагаан хэрмээс оросын Байгаль нуур хүртлэх нутгийг эзлэн оршиж байв. Хамгийн хүчирхэг нь Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Мэргид, Татар аймаг байсан бөгөөд Урианхай, Хонгирад, Барга, Буриад, Хорь түмэд, Соён зэрэг жижиг аймгууд бие даан янз бүрийн нутагт салангид тусгаар оршиж байв. XIII-XY зуунд Хамаг Монголын эзэн Чингис хаан, түүний үр ач нар түүхэнд урьд өмнө байгаагүй уудам газар нутагтай, Монголын түүхэн дэх гурав дахь их гүрнийг байгуулжээ. Монголын эзэнт гүрний нөлөөгөөр улс орнуудын хилийн зурвас өөрчлөгдөж, олон янзын соёл иргэншил нэгэн дэг журманд захирагдан оршжээ. Язгууртнуудын эрх ямбаны тогтолцоо нурж, салангид олон жижиг овог аймгуудын зөрчил тэмцэл эцэс болж, улс үндэстнүүдийн хооронд харилцаа холбооны шинэ хэлбэр үүсэж, худалдаанд суурилсан дэлхийн эдийн засгийн нэгдмэл тогтолцоо бий болсон юм.
ЧИНГИС ХААН: Чингис (1162-1227) хаан эхлээд овог аймгаа, дараа нь угсаатнаа, эцэст нь дайснуудаа цэгцэлсэн бөгөөд ямар ч хаадын түүхийг судалж үзэхэд Чингис хааны түүх шиг агуу түүх байхгүй бөгөөд дэлхий ертөнцийг эргүүлсэн түүх байсан хэмээн ихэнх судлаачид санал нэгддэг билээ. Монголчуудын өвөг Бөрт чоно, Гуа маралын XII үеийн удам Алунгуа хатан бөгөөд Алунгуа хатны X үе нь Тэмүжин юм. 1189 онд Тэмүжинийг Хамаг Монголын хаан ширээнд залж, “Чингис” гэдэг цол олгожээ. Чингис гэдэг нь “тэнгис” гэсэн үгнээс гаралтай бөгөөд хааны эрх мэдэл далай шиг хязгааргүй гэсэн утгатай хэмээн тайлбарладаг. Чингис хаан бүх монголыг нэгтгэхийн тулд 16 жилийг зориулж, эцэст нь 1206 онд Их Монгол Улсыг байгуулан Онон мөрний хөвөөнд хааны ордыг босгож, мянган азаргын цагаан сүүлээр Есөн манжлагат цагаан сүлд, Дөрвөн манжлагат хар сүлдийг Улсын сүлд болгон тахижээ. Төрийн хэрэгт оролцох эрх бүхий 4 хатан, тэдгээр хатдаас төрсөн хүүхдүүд, үр удмыг нь түүхэнд Алтан ураг гэж нэрлэдэг. Чингис хааны их хатан Бөртэ Үжин 4 хүү, 3 охин төрүүлсэн бөгөөд тэдгээр дөрвөн хүү, тэдний үр ач нар нь 1634 он хүртэл Монголыг захирсан юм.
Чингис хаан харъяат улс орнуудаас алба татвар авах, мэдээ хүргэж ирдэг тогтсон нэг газартай байх шаардлагын улмаас Аураг горхины дэргэд хэд хэдэн орд өргөө бариулсан нь Хөдөө арал хэмээн түүхэнд үлдсэн бөгөөд 1197 оноос эхлэн цэргийн хүрээ байгуулж, гадаадын элч төлөөлөгчдийг оруулахгүй байх зарлиг гаргаж чандлан нууцалжээ. Харилцаа холбоог сайжруулахын тулд өртөөний албыг бий болгож цэргийн албаны оронд өртөөний албанд зүтгэхийг эрчүүдэд зөвшөөрдөг байв.
Чингис хаан олон тушаал зарлиг гаргах болсон учраас Өүлэн эхэд өгч өсгүүлсэн Шихихутагийг бичгийн болон шүүгч түшмэлээр томилжээ. Уйгар эрдэмтнийг урьж хөвгүүддээ хичээл заалгаж, уйгар үсгийг монгол үндэстний албан ёсны бичиг болгох шийдвэр гаргасан юм. Тухайн үед хятад дүрс үсгийг авч хэрэглэдэг улсууд олон байсан боловч Чингис хаан уйгар үсгийг авсан нь монголын соёлыг хятадын соёлд уусгахгүй ангид байлгах гэсэн холч бодлого байсан хэмээн судлаачид дүгнэжээ. Түүний зарлигласан Их засаг хууль нь тухайн үеийн ИХ Монгол Улсын Үндсэн хууль төдийгүй Төв Азийн анхны үндсэн хууль байсан гэж үздэг. Их засаг хуулийн гол үзэл баримтлал нь хаан буюу төрийн эрхийг дээдлэх, хаан буюу төрд үнэнч байх, хуулийг сахин биелүүлэх, эзэн харъяат албатын ёсыг чанд сахин мөрдөх, ахмадыг хүндэтгэх, нялхсыг асрах, эе эвийг сахих зэрэг асуудалд чиглэж байжээ.
Чингис хаан эзэлсэн улс орныхоо сайныг нь улам сайжруулан батжуулж, мууг нь хаядаг сэтгэлгээний сонголт хурдан хүн байжээ. Найман аймгаас олзолсон тамганы түшмэл Тататунгад даалган 1206 онд Төрийн хасбуу тамгыг хийлгэжээ. Гадаад улс орнуудаас тухайн үед нэрд гарсан эрдэм номтой хүмүүсийг ирүүлж төрөл бүрийн сэдвээр ярилцдаг байжээ. Тухайлбал, Чан Чун Бумбо хэмээх өвгөн хуврагийг олон удаа залж байж уулзсан байдаг. Тийм ч учраас Чингис хаан насан өөд болохоосоо 8, 9 жилийн өмнө бүх зүйлийг шийдэж өөрөөс нь хойш улс орноо хэрхэн яаж авч явах талаар урьдчилан заавар зөвлөлгөөгөө үлдээж чадсан юм.
Чингис хаан одоогийн Хэнтий аймагт Онон голын ойролцоо Дэлүүн болдог хэмээх газар 1162 онд төрөөд, 44 насандаа Их Монгол Улсыг байгуулж, 1227 онд 65 насандаа таалал төгсчээ. Чингис хааныг нас барахад эх нутгийнх нь хөрсөнд нутаглуулж, нойрсож буй газрыг хамруулан хэдэн зуун км газрыг дархалжээ. Эл бүсийг дайчин овог сахин хамгаалж Алтан ургийнхнаас өөр хэнийг ч нэвтрүүлэхгүйгээр Их хориг хэмээн нэрлэснээс хойш 800 жил хаалттай байж, тэнд ан ав хийх, мод огтлох, чулуу хөдөлгөх, жим мөр гаргах, байшин сүм барих, аялал хийх, зам гүүр тавих зэрэг бүгд хориотой байв. Бүсгүй хүн Бурхан халдун уул харагдахаар ойрхон очиж болдоггүй, эрчүүд хажууд нь архи дарс уух, чангаар ярих, хайрханы нэрийг хэлэх зэрэг нь хориотой байв.
XX зууны дунд үеэс Зөвлөлтийн цэргийн анги хажууд нь байрлах болсон үеэс Их хориг нэрийг нь өөрчилж “дархан цаазтай газар” болгожээ. Мөн эл үеэс эхлэн анчид, жуулчид хөлхөж, захаар нь малчид бууж, гаднынхан Чингис хааны онгоныг хайх болжээ.
ЧИНГИС ХААНЫ ХИЙСЭН ДАЙН БА ШАЛТГААН: 1211–1227 оны хооронд Чингис хаан олон том, жижиг дайн тулааныг хийж удирджээ. Тэдгээрийн дотор өвөг дээдэс Амбагай хаан болон эцэг Есүхэйн өшөөг авах гэж татаруудтай хийсэн дайн, хатан Бөртэ Үжингээ буцааж авах гэж эхлүүлсэн мэргидүүдтэй хийсэн дайн, Жамуха андтай зөрчилдсөнөөс үүдсэн тал нутгийн олон овог болон Хэрэйд аймагтай хийсэн дайн, бүхий л дайснуудыг нь ивээлдээ авч хүчирхэгжиж байсан Найман аймагтай хийсэн дайн, тал нутгийн олон нүүдэлчин аймгуудыг байнга яс хаяж эвдрэлцүүлж байдаг Зүрчидийн Алтан улсын эсрэг хийсэн дайн, 450 энгийн номхон худалдаачдынхаа алуулсан өшөөг авахаар мордсон Хорезмын Султантай хийсэн дайн, амлалтаасаа буцаж элдэв үгээр хэлж байсан Тангудын хаанаас хариу авахаар хийсэн дайн гэх мэт олон дайн байлдааныг дурдаж болох билээ.
Мэргидүүдэд эхнэр Бөртэ Үжинг булаалгасан үйл явдлын хариуг авахаар 1178 онд Хэрэйдийн Ван хан Тоорил, Жадаран овгийн Жамуха андтай хүч хавсран байлдаж ялалт байгуулснаар талын нүүдэлчин аймгуудад нэр алдар нь түгэж, улмаар Баарин, Жалайр, Мангуд зэрэг олон овог аймаг дагаар орон харъяат болжээ. Эл явдлаас хойш 10 гаруй жилийн хугацаанд Хамаг Монголд захирагдаж байсан олон жижиг овог аймгийн ихэнхийг буцаан нэгтгэж хүчирхэгжсэн учраас 1189 онд Хар зүрхний Хөх нуурт нутаглаж байхад нь Хотула хааны хүү Алтан, Жүрхэн овгийн толгойлогч Сача бэхи нар зөвлөлдөн Хамаг Монголын хаанд Чингис хаан цолтойгоор өргөмжилсөн юм. Түүний дараа Ихэрэс, Баралас, Ноёхон, Салжиуд зэрэг овог аймгийг захиргаандаа оруулсан бөгөөд чухам эл үеэс Жадаран овгийн Жамуха андтай зөрчилдөх болж, улмаар овог, аймгийн тэмцэл хурцадсан байна. 1190 оноос Жамухагийн захиргаанд байсан олон албатууд Тэмүжинд нэгдэн ирснээр хүч нь улам зузаарчээ.
Аажмаар өсөн дэвжиж байсан Тэмүжин 1196 онд өөрийн хүчинд тулгуурлан Татар аймагтай дайтаж ялалт байгуулжээ. Хамаг Монголын хаан Амбагай ургийн хэргээр Татар иргэнд хүрэлцэн ирэхэд татарчууд түүнийг барьж Алтан улсын хаанд хүргэжээ. Амбагай хааныг олны нүдэн дээр модон илжгэнд цовдолж тамлан хороожээ. Тэр амьсгал хураахын өмнө “Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” хэмээн хойч үедээ захисан гэдэг. Өвөг дээдсийнхээ эл өшөөг авах гэж монголчууд дөрвөн үеийн турш тэмцэж ирсэн бөгөөд эцэст нь Тэмүжин татарчуудыг даржээ. Тэмүжин удаан хугацааны өстөн байсан тэднийг хэрхэн шийтгэх талаар Их хуралдайгаар хэлэлцүүлэн эмс, хүүхдүүдийг нь монгол аймгуудад тарааж, нас бие гүйцсэн эрчүүдийг нь хөнөөх шийдвэр гаргасан. Тэмүжин Шихихутаг хэмээх нэгэн хүүг үрчилж аван Өүлэн эхдээ өгөөд, Есүгэн, Есүй хэмээх эгч дүү хоёр татар бүсгүйг хатнаа болгожээ.
1197 онд Жүрхин болон Мэргидийг, 1200 онд Тайчуудыг, 1201 онд Жамухатай байлдаж, 1202-1205 онд Хэрэйд, Найман аймгуудыг мөхөөснөөр язгуурын монголчууд төдийгүй нийт эсгий туургатан монголчуудыг захиргаандаа оруулан нэгтгэсэн юм.
Хэрэйдийн Ван хан Тоорил, Тэмүжин хоёр эцэг хүүгийн харилцаатай байсан боловч эцсийн эцэст эл харилцаа эвдэгдсэн билээ. Хамаг Монгол аймгийг тархай бутархай байсан үед Ван хан Тоорил нэлээд хүчирхэг байсан юм. Урьд цагт Татартай өшөөтэй байхад нь Тэмүжиний эцэг Есүхэй тусалж байсан ач тусыг бодож мэргидтэй дайтахад нь Тэмүжинд тусалснаар тэр хоёрын хуурай эцэг хүүгийн харилцаа эхэлжээ. Хожим Ван ханы хүү Сэнгүм, Жамухатай хуйвалдан яс хаяж тэр хоёрыг эвдрэлцүүлсэн билээ. Тэмүжин ууган хүү Зүчидээ Ван ханы охиныг гуйсан боловч Сэнгүмийн ятгалгаар татгалзсан тул тэдний дунд хагарал үүсч Монгол аймаг Хэрэйд аймагтай дайтах шалтгаан болжээ. Энэ дайнд Хэрэйд аймаг ялагдан Ван хан Тоорил Найманы харуулын цэрэгт хороолгож, хүү Сэнгүм нь зугтан явсаар Тэнгэр уулын орчимд очиж нас барсан ажээ.
1206 онд Чингис хаан ойролцоогоор 100 мянган цэрэгтэй Монгол туургатны их удирдагч болоход олон овог аймгийн хангууд болон удаан жилийн өстөн дайсан нь байсан мэргидүүд хүртэл есөнтөө сөхрөн мөргөжээ. 1207 онд Найманы Таян хааны хүү Хүчүлүгийн булаан эзэлсэн Хар Киданы ард түмнийг чөлөөлж, 1211 онд Зүрчидийн Алтан улстай дайтаж 65000 морьт цэрэгтэйгээр дайсны мөн адил хэмжээний морьт цэрэг, 85000 явган цэргийг хялбархан ялжээ. Зүрчидийн олон иргэн Чингис хаанд дагаар орж техникийн чадвар, цайз бэхлэлт байгуулах арга ухаан зэргийг монгол цэргүүдэд зааж өгчээ. 1214 онд Цинь улсын нийслэл Жүндүг довтолж, эргэж босохын аргагүй болгон бэхлэлт цайзыг нурааж, Хатаны голоос хойшхи Алтан улсын бүх нутгийг эзлэн авчээ.
Афганистанаас Хар тэнгис хүртэлх уудам нутгийг Хорезмын эзэнт улс захирч байсан тул Чингис хаан 1217 онд II Султан Мохамед хаанд гурван элчийг бэлгийн хамт илгээж харилцан арилжаа наймаа хийн эв найрамдалтай байхыг хүсчээ. Дараагийн удаад нь 450 худалдаачин бүхий жингийн цувааг хөдөлгөж цагаан тэмээний ноосон хувцас, хятад торго, мөнгөн ембүү, түүхий оюу зэрэг чамин тансаг барааг явуулахдаа урьдын адил харилцан эвтэй байхыг хүссэн захидал илгээжээ. Гэтэл Хорезмын захын нэгэн боомт Отрар хотын захирагч Иналчуг жингийн цувааг дээрэмдэн хөтөч нарыг нь хороожээ. Эл шударга бус үйл явдлын тухай Персийн түүхч Ата Малык Жувэйни бичихдээ “...нэг жингийн цувааг устгаснаар бүх л дэлхийд гай авчирсан юм” гэжээ. Чингис хаан Хорезмын Султанд элчийг хороосон хотын захирагчийг шийтгэхийг хүссэн захидал бүхий элч илгээхэд Султан харин ч эсрэгээр нь Чингис хааныг бүдүүлэг нүүдэлчин хэмээн эгдүүцжээ. Элчийг хороосон хэргийн хариуг авахаар Чингис хаан өндөр уулс, өргөн тал, элсэн цөл, хүн амьтангүй зэлүүд газраар 4000 км замыг туулж Хорезм, Ургенч хотод хүрсэн бөгөөд урьд өмнө тийм алс холыг зорьж аян дайн хийсэн жанжин түүхэнд байхгүй билээ. Монголчууд Хорезм руу агшин зуур довтолж Отрар хотын захирагч Иналчугийг барьж нүд, чихэнд нь хайлуулсан мөнгө цутган сохолж дүлийрүүлэн алжээ. Хорезмын Султан одоогийн Азербайджаны хилийн зааг дээрх Астара хотын ойролцоох жижигхэн арлаас завиар зугтаж яваад замдаа халуун хатгаа тусч нас баржээ. 1223 онд Сүбээдэй жанжин Султаныг хайж Каспийн тэнгис өгсөж яваад Европ тивийг анх олж харсан бөгөөд энэ нь монголчуудын хувьд Европ тивийг нээсэн анхны нээлт байв.
1226 оны намар Чингис хаан Тангудтай байлдахаар явах замдаа хулан авлахаар саатаж, унаж явсан улаан бор морь нь олон хулангаас цочин Чингис хаан мориноосоо ойчиж дотуур бэртэл авчээ. Шархны улмаас халуурч байсан ч ухралгүй дайтсаар Тангудыг мөхөөж хааныг нь цаазалсан юм. Хааных нь нэр Бурхан гэдэг нэртэй байсан учир нэрийг нь өөрчилж байгаад цаазалсан гэдэг. Чингис хаан Тангудын эсрэг дайнаа хараахан дуусаагүй байхад нас барсан гэдэг боловч энэ талаар эрдэмтэд олон янзын саналтай байдаг билээ.
ЧИНГИС ХААНЫ ЦЭРГИЙН САХИЛГА БАТ, БАЙЛДАХ УРЛАГ: Их Монгол Улсын хамгийн гол хүч нь моринд гарамгай цэрэг эрсийн маш сайн зохион байгуулалттай сахилга бат байсан хэмээн түүх судлаачид үздэг. Байлдааны сургууль болгож нэгдсэн ан ав зохион байгуулдаг бөгөөд олон хоногоор араатан амьтдыг хол газраас элдэн хөөж, нэг дор хурааж бөөгнүүлээд тушаал өгсний дараа цөөн хэдийг нь авлаж, бусдыг нь тавьдаг байжээ. Тушаал өгөхөөс өмнө амьтан авлавал жирийн цэрэг төдийгүй ойр дотны хэн ч бай дайн тулаанд тушаал зөрчсөнтэй адил цаазаар авдаг байв.
Чингис хаан 200 мянган хүнтэй морьт армийг бүрдүүлж чадсан бөгөөд цэргүүд нь өөрийн унасан мориноос гадна 2-3 морьдыг дагуулан явдаг байсан учраас давших чадвар сайн байжээ. Үүний тод жишээ бол 1220 оны 1 дүгээр сард 5 түмэн цэрэг 15 түмэн агт морьтойгоор 600 км өргөн Кызылкум цөлийг нэг сарын дотор туулжээ. Цэргүүд нь морины нуруун дээрээс давхиан дундаа 4 тийш чөлөөтэй эргэн харвахдаа байг гайхалтай мэргэн онодог байснаас гадна анх нефть ашиглан галтай сум хийж дайн байлдаанд ашиглажээ. Монгол эрчүүд хүүхэд байхаасаа моринд эмээлгүй зайдан морддог байсан тул морины нуруунд сайн тогтдог төдийгүй бие биенээ мориноос унагах, морины нуруун дээр жадаар тулалдах, нум сум харвах, бугуйл шидэх, салхинд хийсч буй арьсан бөмбөг бүхий байг онох тэмцээн зохиож нааддаг, цэрэг бүр гурваас таван морьтой, зүсээр нь амархан таньж ялгадаг байжээ. Морио хуягладаггүй байсан учир тулааны талбарт хурдан шаламгай байж үргэлж ялалт байгуулдаг байв. Мод, эвэр, шөрмөсөөр хийдэг нум сум нь хамгийн аюултай зэвсэгт тооцогддог бөгөөд хол газар харвах, хурдан хугацаанд мэргэн онох чадвар сайн хөгжсөн байжээ.
Монгол цэргүүд аян дайнд жижиг сүх, сумны зэв, хуурай, бугуйл, олс, хоолны төмөр сав, бороо уснаас хувцсаа хамгаалж хийдэг ширэн богц зэргээс гадна хүн бүр үстэй дээл, арьсан дуулга, арван хүн дундаа борооноос хоргодох жижиг гэр, усны борви, зүү утас, гол гатлахад зориулсан хөвүүр буюу үхрийн үлээсэн гүзээ зэргийг авч явдаг байв. Цэргүүд гал түлж хоол хийлгүйгээр зогсолтгүй 10 хоног явж чаддаг байсан бөгөөд хүн бүр өдөрт 500 грамм хуурай сүү, ээдэм, ээзгий зэргийг борвитой усандаа хийж ганзагалаад хурдан давхих үед зайлагдан өтгөрч, түүнийг уусан цэргүүд хэд хоногийн өл даадаг байжээ. Мориноосоо буулгүй тасралтгүй давших үедээ борц, ааруул идэж явдаг байв. Монголчууд байнга мах, сүү цагаан идээ хэрэглэж байсан нь тэр үеийн улс үндэстнээс илүү их уураг агуулсан хоол хүнс байжээ.
Чингис хаан инженерийн ухаанд гарамгай суралцсан тусгай хороог морьт армиа дагалдуулан явуулдаг байв. Олон янзын бүслэлтийн арга хэрэглэж, хотын хэрэмний доогуур хонгил ухаж, голын урсгалыг хүртэл өөр тийш нь урсгаж чаддаг, олзлогдсон дайсны цэргүүдэд монгол цэргийн хувцас өмсгөн хамгийн эхний эгнээнд хамгаалалт болгон жагсааж хот руу довтолдог байв. Монгол цэргүүд дайснаас зугтахыг огт мэддэггүй, ардаа хамгаалалт гэж байхгүй, өөрсдөөсөө хэд дахин их цэрэгтэй тулалдаж ялдаг байсан бөгөөд үүнийгээ жирийн нэг хэрэг, өдөр тутмын хийх ёстой ажлаа хийж буй мэт үздэг байжээ.
Дайн байлдаанд олон янзын аргыг хэрэглэдэг байснаас дурдвал, дайсныхаа тал талаас нь дайрч сандаргаад, учраа олохгүй самуурах үед нь гэнэт ухарч өөрсдийнхөө араас хөөлгөөд, буцаж довтлон бүслэлтэнд оруулан бут ниргэдэг аргыг “нуур болох”, дайсны зурваст нэвтэрч цэргийнх нь гол хүчийг устгахыг “цүүцлэх”, олон жижиг хэсэг болон хуваагдаж давшихыг “бух болох”, цэргээ гурав хуваагаад нэгийг нь отоонд суулгаж, нөгөөг нь дайснаа үргэлж дагаж мөрдөн цочоох, гурав дахь нь дайсантай гэнэт тулгарч буй мэт уулзаад ялагдсан мэт эмх замбараагүй зугтан отоон дээрээ авчраад өөрсдөө эргэж зууралдан байлдаж дайснаа эмх замбараагүй байдалд оруулан жанжных нь хяналтаас гаргахыг “гахай модон хадралт”, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд цэргийн хувцас өмсгөх, олон морьд авч яваад хиймэл хүн хийж дээр нь мордуулах аргыг “олноор сүрдүүлэх” гэж тус тус нэрлэдэг байв.
Чингис хаан нэг аргыг олон удаа хэрэглэжээ. Эл арга нь монгол цэрэг ухран зугтаахад дайсны цэргүүд зоригжин хот цайзаасаа гарч хойноос нь элдэн хөөдөг бөгөөд монгол цэргүүд хэдэн зуун км холдуулж тал газар хүрсэн хойноо эргэн довтолж сандарган бут цохидог арга юм. Дайсанд олзлогдсон нэг цэрэг байсан ч хаяж явдаггүй, түүнийг аврахын тулд үхлээс ч айлгүй тэмцдэг, дайсанд мэдээ алдахаас сэргийлж бичгээр биш зөвхөн амаар тушаал заавраа дамжуулдаг, мартахгүйн тулд дуу шүлэг болгон цээжилдэг байжээ. Дайны үед бамбар, нум сум, түүдэг гал, туг дарцаг, утаа, нар сарны тусгалыг ашиглаж мэдээ, тушаал, заавар дамжуулдаг байжээ. Бүх мэдээг ямар нэгэн дохио, хөдөлгөөнөөр ойлгуулдаг байсан бөгөөд тухайлбал, “түр амарч буудаллах” гэсэн дохиог дамжуулахдаа хамгийн эхний эгнээний цэргүүд дөрөөгөө ташуураар нэг удаа цохиход, дараагийн эгнээ дуурайлган цохих маягаар дамжуулдаг байна.
Монгол цэрэг түүхэнд аль ч их гүрний цэрэг дайчдад байгаагүй ардчилсан зарчмыг хэрэгжүүлсэн бөгөөд аравтын даргаа өөрсдөө сонгодог, аравтын захирагчид нь эл зарчмаар зуутын захирагчаа сонгодог байв. Харин Чингис хаан өөрөө мянгат, түмтийн захирагч нарыг томилдог байжээ. Захирагч нар тулааны өмнө цэргээ хянаж, зэр зэвсгийг нь шалгаж, тулааны дараа хэдэн цэрэг амь үрэгдсэн тухай мэдээг яаравчлан цуглуулдаг, дайснаас хураагдсан зэр зэвсгийг тэнцүү хуваарилдаг, цэргүүд өдөр шөнийн аль ч цагт дуудахад бэлэн байдаг маш хатуу сахилга баттай байжээ. Монгол цэргийн хүрээнд гэрүүдээ тогтсон зааврын дагуу эгнүүлэн барьдаг, эгнээ бүр нь өөрийн гэсэн нэг чиг үүрэгтэй, гэрийн доторхи эд зүйлс нь бүгд адилхан байрлалтай тул шинэ цэрэг ч гэсэн хаана мэдээ хүргэх, хаана зэвсгийн агуулах, хоол хүнс, бусад хангамж байгааг төвөггүй олж чаддаг байжээ.
Цэрэг болон жирийн иргэд хэн ч бай өөрийн бүлгээс гарч өөр аравтад орох, хулгай хийх, худал хэлэх, завхайрах, бусдын хөрөнгө завших, хоол унд булаах, урсгал ус руу бие засах гэх мэт хэрэг үйлдсэн хүнийг шууд цаазалдаг байжээ. Шорон гяндан, тамлан зовоох багаж хэрэгсэлгүй нүүдэлчин монголчууд энгийн хурдан аргаар алах ялыг гүйцэтгэж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг ташуурдан шийтгэдэг байв. Зарлиг хууль цаазыг “бүх нийтэд”, “зөвхөн Алтан ургийнханд” гэж зориуд тусгайлан гаргадаг байсан бөгөөд тухайлбал, “...хууль ёсоор сонгогдолгүй хаан ширээг булааж авахыг санаархсан өөрийн үр сад хэнийг ч болов алах ялаар шийтгэнэ” хэмээх зарлигийг зөвхөн Алтан ургийнханд сонсгожээ. Чингис хаан дайсныхаа бууж өгсөн хүний амийг хэлтрүүлж, эсэргүүцэн тэмцсэн хүнийг шууд алахаас гадна ноёд, ихэс дээдсийн элдэв сүржин цол хэргэмийг хуулиар хоригложээ. Тийм ч учраас цэргүүд нь баячууд дээдсийг тоодоггүй байсан бөгөөд Чингис хааны нэгэн адил багш, бичээч, хэлмэрч, бичгийн хүмүүс, лам нарыг илүү хүндэлдэг байжээ. Энэ талаар Ромын пап ламын элч Плано Карпини 1245-1247 онд Монголд аялсан тэмдэглэлдээ монголчууд харь орноос ирсэн язгууртан дээдэст хүндэтгэл үзүүлдэггүй тухай олон удаа бичсэн байдаг.
ТЭМҮЖИН, ЖАМУХА ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ: Тэмүжин Жамуха хоёр бага балчир байхдаа Онон голын эрэг дээр наадаж, хамт оготно зурам намнадаг байжээ. Тэд эхний удаа андын тангараг тавихдаа Жамуха Тэмүжинд нэг гурын шагай, Тэмүжин Жамухад нэг цутгамал шагай өгчээ. Дараагийн удаа байлдааны зэвсэг солилцож Жамуха Тэмүжинд эврээр хийсэн дуут сумаа, Тэмүжин Жамухад ац модон годилоо бэлэглэжээ. Гурав дахь удаагаа анд нөхрийн андгай тавихдаа найр хурим хийж алтан бүс, аргамаг хүлгээ солилцсон ажээ. Ийнхүү гурав дахь удаагаа андгай тавьснаас хойш жил гаруй хамт амьдраад 1182 онд Жамуха салж нүүснээр тэдний зөрчил эхэлж 20 гаруй жил үргэлжилсэн юм. Энэ үед Монголын газар нутаг дээр зүүн хэсгийг Татар, төв хэсгийг Хэрэйд аймаг, уулархаг баруун хэсгийг Найман гэсэн хүчирхэг гурван аймаг захирч байв. Тэмүжин, Жамуха хоёрын зөрчил эдгээр гурван аймаг төдийгүй, олон жижиг овог аймгийг хамран их дайн тулаан болон дэгджээ. Буур хээрийн 13 хүрээний байлдаанаар хүч хамаагүй давуу байсан Жамухыг хоромхон зуур ялсан гэдэг. Жамуха түүнээс 1 түмэн цэргээр илүү байсан хэрнээ ялагдсаныхаа дараа ихэд ичжээ. Чингис хаан Жамуха хоёр нэг толгойн 2 талд бие биенээс сэргийлэн буусан үед Чингис хааны цэргүүд тус бүр 5 түүдэг гал асааж түүдгээ тойрон амар тайван сууж буй мэт дүр эсгээд, Жамухын цэргийг ар хударгаар нь гэнэт довтлон ялжээ.
1205 онд Жамуха албатууддаа баригдан Тэмүжинд хүргэгдэн ирсэн боловч Тэмүжин эзнээсээ урвасан тэдгээр албатыг Жамухын нүдэн дээр хороож дахин анд болох санал тавьдаг. Жамуха андын харилцаагаа дурсан яриад “...Хөндлөнгийн хүний үгэнд автаж хаан анд чамаас хагацан салав. ...Тэмүжин чи түмэн улсыг төвшин болгож, хамгийг эзэлсэн хаан болоод дэлхий дахин бэлэн байхад дэмий надаар юу хийх вэ, үхэж хэвтэх яс минь үржилт эх дэлхийд үүрд оршиж, итгэлт андын ургийг ивээж тэтгэх болтугай гэж ерөөе. ....Хэлсэн үгийг минь марталгүй дурсаж яваарай. Одоо намайг тонилгогтун” гэжээ. Тэмүжин Жамухыг язгууртны ёсоор цус гаргалгүй хороож өндөр ууланд тавихыг зарлиглажээ.
ГАДНЫНХАН ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ: “Чингис хаан гайхамшигт амжилтанд хүрсэн хэдий ч бусад их хаадын адил хөргөө зуруулж, хөшөөгөө босгуулсангүй, зоосон дээр ч нэр алдраа сийлүүлсэнгүй. Тэр өөрийнхөө тухай ном бичиж, шүлэг найраг туурвиж, дуу зохиож дуулахыг ч таалан болгоосонгүй, орд харш сүм хийдийг ч алдар нэрээрээ овоглосонгүй. Түүнийг таалал болоход “эх нутгийнхаа хөрсөнд амгалан нойрсохыг хүссэн” гэрээслэл ёсоор нь бунхан, сүм, пирамид, тэр ч байтугай булшны чулуу ч босголгүй оршуулжээ. Ийнхүү их хаан халин одохдоо Монголын уудам талд мандан бадарсан газартаа эргэн шингэсэн юм” гэж Америкийн эрдэмтэн Жак Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номондоо бичжээ.
Өнөө үед түгээмэл тохиолдох Чингис хааны хөргийг XIY зуунд Хоргусан гэдэг хүн зурснаас хойш янз бүрээр зурсан дөрөв таван зураг дэлхий дээр тархжээ. Эдүгээ Тайванд хадгалагдаж буй эх зургийг судлаачид хүлээн зөвшөөрсөн байна.
Марко Поло “...Монголын эрхшээлд орсон бүх улс орнууд Чингис хааны захиргаанд орсон даруйдаа айх аюулгүй амар жимэр суух болсноо ухаарч Чингис хааныг өндөр дээд язгууртан болохыг хүлээн зөвшөөрч түүний төлөө бүхий л сэтгэлээ зориулан үнэнчээр зүтгэх болсон юм” гэж тэмдэглэсэн байдаг. Вашингтоны цэргийн академийн урлагийн тэнхмийн ханан дээр дэлхийн алдарт жанжингуудын хөрөг зураг байх бөгөөд хамгийн эхэнд Чингис хааны хөрөг болон хэлсэн үгийг нь байрлуулжээ. Тэрбээр “Монголчууд хоёрхон замаар л явж ирсэн. Тэр гуйдаг эсвэл булаадаг” гэж хэлжээ. Америкийн эрдэмтэн Д.Ж.Вернадский “Монголчууд ба Орос орон” номондоо “XIII зууны Монгол арми бол тэр үеийн дэлхий дахины хамгийн шилдэг арми байсан. Чингисийн цэргийн зохион байгуулалт нь хатуу чанд сахилга бат, дэг журам, эрэлхэг зориг, сайтар боловсруулсан арга төлөвлөгөө, нэгдмэл байнгын сургуулилт юм” хэмээн дүгнэн бичжээ.
Чингис хааныг дэлхийн эрдэмтэд, түүхчид, улс төрийн зүтгэлтнүүд янз бүрээр үнэлэн дүгнэдэг боловч эцсийн эцэст Чингис хаан бол дахин давтагдашгүй, ер бусын хувь тавилант амьдралтай, энгийн нэгэн цэргийн жанжин биш, гарамгай удирдагч, түүхэн суут хүн байсан гэдэгт санал нэгддэг. Тийм ч учраас 2002 онд Америкийн Тайм (Time) сэтгүүлээс зохион байгуулсан санал асуулгаар “Хоёр дахь мянганы суут хүн” хэмээн өргөмжлөн зарлажээ. Дэлхийн олон эрдэмтэн судлаачид “Чингис хаан төрийн дээд эрхийг атгасан хэмжээгүй эрхт эзэн хаан байсан боловч дорно дахины олон хаадын адил дур зоргоор авирладаг хаан байгаагүй бөгөөд бусдын санал бодлыг анхааран тусгаж авдаг ухаантан байсан. Тухайн үеийн төр нийгмийн үзэл баримтлал, хууль тогтоомж, зарлиг тушаал нь хааны бүрэн эрхийг үндэслэх ба бататгахад чиглэгдэж байсан. Их хааныг өргөмжлөх, дайтах ба найрамдах зэрэг чухал асуудлыг зөвлөлдөн шийдвэрлэх, хаанд зөвлөх шинж чанарыг агуулсан Их хуралдайг байгуулсан нь үнэн хэрэгтээ тогтмол бус язгууртны институт байсан юм” хэмээн дүгнэжээ. Оросын Монголч эрдэмтэн В.Я.Владимирцов “Чингис хааны авъяас чадвар нь хэчнээн суут боловч Чингис бол өөрийн үеийн хүү, Монголын ард түмний хүү байсан юм” хэмээн хэлжээ.
МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН БАЙГУУЛАГДСАНААР: Монголын газар нутаг дээрх олон овог аймгийн хооронд үргэлжилсэн удаан хугацааны зөрчил тэмцэл, дайн дажин намжиж, бие даан тусгаарлах салангид байдал эцэс болж, бүх монгол эсгий туургатан нэгдэж чадсан юм. Аравт, зуутад тулгуурласан мянгатын тогтолцооны явцад холилдон суусан олон иргэд ураг садны хэлхээ холбоотой болж, салангид олон жижиг овог аймгийн бие даах гэсэн оролдлогууд эцэс болоход ихээхэн нөлөөлжээ. Мянгат гэдэг нь мянга орчим цэргийг гаргах өрхийг хамруулсан цэрэг иргэний зохион байгуулалтын нэгж ажээ. Мянгатын ноёноор өөртөө үнэнч итгэлтэй, цэрэг дайны туршлагатай хүмүүсийг томилдог байв. Мянгат нь хүн амын тоогоор харилцан адилгүй, олон овгийн иргэдээс холилдон бүрэлддэг байжээ. Чингис хаан улсаа төв, баруун, зүүн гар гэсэн гурван хэсэгт хуваагаад зүүн гарын түмэнд 62 мянгат, баруун гарын түмэнд 38 мянгат, төвийн түмэнд 101 мянгатыг багтаажээ.
Олон овог аймгийг нэгтгэснээр нутаг дэвсгэр нэгдмэл болж, нутаг нутгийн хэл аялгуунууд ижилсэх явц хурдтай явагдаж нэгдсэн монгол үндэстний хэл яриа бүрэлдэн тогтох суурь тавигдсан. Аж амьдрал, зан заншил, оюуны соёл өөр өөр овог аймгууд нэгдсэнээр нэгэн монгол соёл бүрэлдэж, улмаар Монгол газар нутаг, Монгол хүн гэсэн ухагдахуун бий болж, үндэсний бахархал, үндэсний үзлийг цогц болгосон.
Чингис хаан ба түүний үр ач нар 1205-1295 оны хооронд Солонгосын хойгоос Адриатын тэнгис хүртэл Ази, Европын олон улс орныг байлдан эзэлж дэлхийн улс орнуудын хилийн зурвасыг өөрчилж, хоорондоо ялгаатай олон янзын соёл иргэншлийг нэгэн дэгт оруулж, 130 орчим сая хүн ардыг байлдан дагуулж, түүхэнд урьд өмнө байгаагүй том гүрнийг байгуулсан бөгөөд түүнийг нас барсны дараа байгуулсан улс орон нь улам тэлж хөгжсөн.
Улс орнуудын хооронд шинэ харилцаа бий болж, дайсан байсан орнууд хүссэн хүсээгүй эвлэрч монгол гэсэн нэг л эзэнд захирагдах болсон юм. XIII зууны эхээр монголчууд ердөө л 1 сая гаруй хүн амтай байсан бөгөөд 6 сая орос, 20 сая мусальманчууд, 40 сая манж болон хойд хятадууд, 60 сая хүн амтай өмнөд хятадыг, Солонгос, Армян, Афганистан зэрэг олон жижиг улсыг байлдан дагуулжээ.
Худалдааны нэгдмэл тогтолцоог бий болгож, “торгоны зам”-ыг улам хөгжүүлэн дэлхийн худалдаачдын шинэ харилцааг тогтоосон. Монголчууд аливаа газар орныг эзэлсэн даруйдаа тэр нутгийг худалдаа арилжааны хувьд аюулгүй тайван болгодог байв. Худалдаачдыг, худалдааны замыг хамгаалахын тулд байнгын харуулуудыг байрлуулж, зардал чирэгдэл ихтэй худалдааны ажилд хүндрэл учруулсан орон нутгийн татварын системийг, мөн хүчээр алба гувчуур авдаг ёсыг бүрэн устгажээ.
Монголчууд эзлэн захирч байсан газар бүртээ хүн ам, малын тоо толгой, хөрөнгийн тооллогыг маш нарийн явуулдаг байв. Мөн замын хоёр талаар мод суулгасан нь зуны цагт аянчин жинчдэд сүүдэр болж, өвлийн цагт цасан дундах замын тэмдэг болсон ба мод ургадаггүй нутагт чулуун багана босгож замаа тэмдэглэдэг байжээ. Монголын хаад хураагдсан хөрөнгийг албат иргэддээ тарааж тэдний дэмжлэгийг олдог байв. Нүүдэлчин монголчууд алт мөнгө хураадаггүй, зөвхөн мал сүргээ өсгөхөд анхаардаг байжээ. Хичнээн их баяжсан ч худалдааны бараа тавааргүйгээр хэрэгцээгээ огт хангаж чадахгүй учраас өргөл барьц, алба татвараар олсон мөнгөө бөс даавуу, төмөр эдлэлд зарцуулдаг байв. Тэд төрт ёс, хууль цааз, харилцаа холбоо, дайтах урлаг, татвар худалдаа, төлбөр тооцооны шинэлэг хэлбэр гээд асар олон зүйлийн эхлэлийг Ази, Европ тивд тавьсан юм.
Эх сурвалж: Монгол орны лавлах
The Mongol Empire (early 13th to mid 14th centuries)
At its height in 1279, the Mongol Empire was the largest land empire the world has ever seen. Stretching along the Asian coastline all the way to Vietnam and Burma and across the Eurasian continent to Persia, Iraq and up through Turkey and the Caucacus to the Russian and Ukrainian heartland, the empire covered over 33 million square kilometers (12.7 million square miles) and encompassed over 100 million people. This vast empire literally changed the world.
Created on the blood of millions, the Mongol Empire left behind a mixed legacy debated to this day. At home, particularly in the post-Communist period, Genghis Khan is proudly honored and revered as the founder of the Mongol state.
Unlike earlier empires and khanates that came out of the fringes of today’s Mongolia, the Mongol Empire was born in its nomadic heartland – the people who led a traditional lifestyle of hunting, fishing and herding, and who moved their animals with the seasons along with their round, felt, moveable homes, or gers. Scattered and independent, they worshipped Eternal Heaven, or Tengri, and followed the wisdom if the shamans who had their own links into the great unknown. Although organized into family clans and even tribes, they were often at the mercy if more sedentary-minded outsiders who came in built their now-ruined cities and then-influenced by faraway dynamics – moved along always bit players in the greater scheme of things. On their own after the departure of the Khitan in the early 12th century, attempts by the Mongols at creating their own unity inevitably collapsed to tribal rivalries and their fiercely jealous aristocracies.
Genghis Khan was born from one of those failed attempts at Mongol unity. His own great-great grandfather, Habul was khan of the Hamag Tribe in the northeastern Hentii, which was demoted and the family lineage usurped by other aristocrats. The epic story is told in The Secret History of the Mongols – “secret” because it was meant only for the Mongol court. When Habul’s great-grandson and unproclaimed khan, Yesuhei, was poisoned by the Tatars in 1171, his wife and sons were banished from the tribe in the hope they would soon perish out on the steppe on their own. For Yesuhei’s second-born son Temujin, then only nine, this betrayal and rejection kindled a fierce deternimation for survival and power that turned him into a world conqueror.
Early on, Temujin learned the value of loyal friends and forming alliances. He enlisted the help of his father’s anda, or blood brother, Toghrul khan, from the neighbouring Kereit Tribe around today’s Ulaanbaatar to rescue his kidnapped wife Borte from the Merkits further north along the Selenge river. But Temujin’s success aroused the jealousy of his own anda and childhood friend, Jamuha, who also had leadership ambitions. They split, each with his own followers. When Temujin was elected khan of the Borjigin, Jamuha attacked Temujin and defeated him. Several years passed before recovered, re-formed his alliance with the stronger Kereits and, now with a subsidy from the Jin, defeated the Tatars. (For Temujin, this was also sweet revenge for his father’s death.) Overcoming repeated intrigues and double-crosses, Temujin eventually prevailed, first over the Kereits, the Merkits and the Naimans where Januha had sought final refuge. Accourding to tradition, his childhood friend was then wrapped in a carpet and trampled in a carpet and trampled to death by horses, an “honourable death”not to shed any blood on the earth.
By 1206, Temujin was firmly in control of all tribes and lands between the eastern Khingan and western Altai mountains and from Lake Baikal to the Great Wall. Without any reference to previous tribal or confederation names, he gave this entity the new name of Mongol Uls, for state or people, the official beginning of the nation now called Mongolia. A great gathering or kuriltai of tribal chiefs – believed to have taken place at Hoh nuur Lake– endorsed Temujin as Genghis Khan, the “Ruler of the Sea” or “universal ruler”.
Quite deliberately, Genghis Khan broke away from traditional – and inherently divisive – tribal structures and created a centralised and autocratic state backed by a code of law, the Yasa (also spelt Yassa or Yasaq), its own written language and even a communications system. Most importantly, of course, was his creation of a powerful non-tribal military structure and a tactical doctrine, including using sieges and winter campaigns, that changed the face of warfare and conquered most of the known world. Instead of simply slaughtering or enslaving his conquered foes, Genghis Khan brought them into his own military where they joined mixed units based on the decimal system, units of 10 up to 10.000 or tumen, the size of modern division. (A “horde” was made up of several tumen.)
Using only a small nucleus of Mongols with a clear chain of command , Genghis Khan quickly built up a vast and well-disciplined military machine using horses and engineering units. Highly mobile, well armed and trained, and experts at marksmanship and horsemanship, the units were backed by an intelligence-gathering system, psychological, even bacteriological warfare, and a rapid communications system based on horse relays. Clearly, the world had never seen anything like it before.
Even before launching his first outside military campaigns, Genghis Khan was joined peacefully by tribal groups on the western fringe of Mongolia, such as the Oirads (Oirats), Kyrgyz and Uyghurs (the Kara Khitan would doubtless have joined too had the fleeing Naimans not usurped their power). Although now being converted to Islam, the Uyghurs played an important role in the growth and administration of the empire, including a written language. Religious and racial tolerance and promotion on