Эртний түүх - Хятан

Уйгаруудын дараа Киргизүүд монгол нутаг дээр 50 орчим жил ноёрхон суусан боловч НТ 901 онд киданчуудад шахагдан гарчээ. НТ YI зуунд Ляо голын орчимд нутаглаж байсан Сяньби нараас киданчууд тасарч гарсан гэж судлаачид үздэг. НТ 388 онд киданчууд умард Вэй улсын цэрэгт цохигдон хоёр хэсэгт хуваагдаж баруун зүг шилжин суурьшсан нь Си (күмоси) гэж нэрлэгдэх болсон бөгөөд зүүн зүгт очиж суусныг нь Хятан гэж нэрлэжээ. НТ 901 онд Амбагян хэмээгч Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож Хятан улсыг байгуулан хаан суужээ. Хятанчууд хаанаа 3 жил болоод дараагийн хааныг сонгодог байсан бөгөөд эл уламжлал НТ 917 оноос өөрчлөгдөж хаан ширээг үе залгамжилдаг болгожээ.

 

Хятан улс нь 55 аймаг улсаас бүрддэг байсан бөгөөд өмнөд хэсгийн 16, хойд хэсгийн 28, гадаад хэсгийн 8 аймаг, засаг захиргаа төвлөсөн Их аймаг, бага аймаг, хараат аймгуудаас тус тус бүрддэг байв. НТ 951-960 онд Чжоу улстай, 960-1278 онд Сүн, Бохай, Солонгос, Дундад Азийн улсуудтай өргөн харилцааг тогтоож байжээ. Хятан улс нь тус бүр 500-700 морьт цэрэгтэй хүнд, хөнгөн гэж нэрлэгдэх 4 морин цэргийн хороотой байв. Явган цэргийн ангиудаас гадна сайд түшмэд нь хувьдаа цэрэгтэй байжээ. 50 мянган хүнтэй их армийг бүрдүүлж “Улсын цэргийн ерөнхий захирагч” хэмээх цэргийн эрхтнээр захируулж байжээ. Хятан улс галт буу зохион бүтээж дайн байлдаанд хэрэглэсэн бөгөөд ард иргэд нь цэргийн хууль, архи нэрэхтэй холбоотой хууль, давсыг худалдаалах журам бүхий хууль, тамхины хууль, татварын хууль зэргийг дагаж мөрддөг байв.

 

Алтан улсын хойд хязгаарын 16 хот Хятан улсын мэдэлд байсан бөгөөд Алтан улсын дараа гарч ирсэн Сүн улс нь Ин, Мо, И хэмээх тойргуудад байх тэдгээр хотуудыг Хятан улсаас буцааж авсныхаа төлөө жил бүр 100 мянган лан мөнгө, торго дурдан өгдөг байжээ. 1070 онд хааны зарлигаар харъяат малчин аймгуудаас жил тутам 300-20000 хүртэл малыг татварт авч байв. 

 

Хятанчууд газар тариалан эрхэлж, гар урлал, торгоны урлал хөгжүүлж, мод чулуун гүүр барьж, бичиг үсгийг улам дэлгэрүүлж, харьцангуй суурьшмал соёл иргэншилтэй байсан учраас замын тэмдэглэл бичиж үлдээжээ. Бөө мөргөлтэй байж байгаад дараа нь бурхны шашин шүтэх болжээ. НТ 920 онд нанхиад үсгийн үлгэрээр хэдэн мянган тэмдэгт бүхий Их бичиг гаргаж, НТ 925 онд 378 үсэгтэй Бага бичгийг зохиожээ. Эдүгээ Хэнтий аймгийн Рашаан хаданд хятан бичээсийн дурсгал бий. Хятанчууд анх удаагаа ном барлан хэвлэж, буддын шашны сургаал Ганжуурыг 5000 дэвтэр хэвлэсэн тухай баримт байдаг. Хятад, солонгос, энэтхэг зохиолуудыг орчуулдаг номын сантай байснаас гадна уран зураг, хөрөг зураг нэлээд хөгжсөн байсныг судлаачид тогтоожээ. Будда, күнзийн сургаалыг дэлгэрүүлж, гадаад орон руу ном судрыг бэлгэнд явуулах, гаднаас ном судар бэлгэнд авч байсан түүхэн баримтууд үлдсэн байна. 

 

Хятаны үеийн олдвор: Хятанчуудын ноёрхол 901-1125 оны хооронд тогтсон бөгөөд монголын нутаг дээр цэргийн цайз бэхлэлтүүд барьсан нь өнөө үед үлдсэн Хэрлэн барс хотын цамхаг, Зүүн Баруун хэрэм, Хар бухын балгас, Чин толгойн балгас зэрэг  болно. Эдгээр тууринаас ихэвчлэн хөрөг зураг болон байгалийн сэдэвт зургууд, шаазан ваар, барилгын материалууд олджээ.

 

Хятан гүрний хүчирхэг байх үеийн Монголын өндөрлөгийн тархай бутархай нүүдэлчдийг хятад сурвалжуудад ерөнхийд нь Зүбү хэмээн нэрлэдэг. Эдгээр тархай бутархай нүүдэлчдийг Абаожи анх 924 онд өөрийн харъяандаа нэгтгэснээс хойш тэд Хятаны хааны ордонд ирж алба татвар өргөдөг байсан ч хятан нарын баруун хойд зүгт тэлэх тусам ширүүн тэмцэн эсэргүүцдэг байсан ажээ. XI зууны үеэс тэдний бие даах, Хятаныг эсэргүүцэх нь улам ихэссэн байна. Ялангуяа хятанчууд Уйгурын нутаг руу 997-1000, 1007, 1012-1023, 1027 онд дайралт хийх болгонд зүбү аймгууд ямар нэг хэмжээгээр хятанчуудтай тулалдан тэмцэлдэж байв.

Зүбү нарыг Хятаны харъяанд оруулахад хамгийн их хувь нэмэр оруулсан хүн бол Елюй Лунсюй хааныг бага балчир үед төр барьж байсан Сяо Яньянь тайху хатан байв. Хятан улс Сүн улстай байлдаж байх үед буюу 990-ээд оны эхэн үеэс Монголын төв хэсэгт зүбү нар бослого гаргах нь улам олширсон байна. Тиймээс Тайху хатан тэднийг эрхшээлдээ оруулахаар 994, 997 онд цэрэг хөдөлгөж дайн хийж байлаа. Энэ дайнд цэргийн удирдагч Сяо Талин онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрээр 997 онд зүбү нартай их тулаан хийж дийлсний дараа цэргийн гол захирагчаар томилогдон ажиллаж, жил бүр зүбү нарын татвар гувчуурыг цуглуулан авах хэргийг шийтгэн мэдэх болов. Гэвч Монголын төв хэсэгт орших зүбүгийн олон нүүдэлчдийн байр суурь тогтворгүй хэвээр байсан тул Сяо Талин Хятаны хааны ордонд айлтгал мэдүүлж Хэрлэн мөрний баруун хэсгийн Монголын төв нутгийг засаг захиргааны нэгжид хуваан, Жэньжоу, Фэнжоу, Вэйжоу гэсэн хотуудыг байгуулах зөвшөөрөл хүссэн байна.

Эдгээр 3 хотоос хамгийн том нь Жэньжоу байв. Монголын өндөрлөгийн нүүдэлчдийг захирах төв болсон энэхүү Жэньжоу хотыг Сяо Яньянь Тайху хатны зарлигаар 1004 оны зун хуучин Уйгур улсын үед оршиж байсан хотыг сэргээн байгуулжээ. Уг хотын оршиж байсан газрыг сурвалж бичгүүдэд Кэдун хэмээн нэрлэсэн байдаг. Эдүгээ археологийн судалгаагаар Жэньжоу хот нь одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Чинтолгойн балгас мөн болох нь нотлогдсон. Тус хотыг анх байгуулах үед байнгын 20000 морьт цэрэг байршуулан суурьшуулсан байна. Түүнээс хойш хот өргөжин тэлж хязгаар нутгийн засаг захиргаа, цэргийн төв болоод зогсохгүй мөн Хятаны адууны бэлчээрийг хянах төв, Умард Хятад Төв Азийг холбосон худалдааны замын чухал зангилаа, улс төрийн хэрэгтнүүдийг гэр бүлтэй нь цөлөх газар болжээ. Чин толгойн балгасаас гадна Монголын нутаг дэвсгэр дээр Хятаны үед холбогдох Эмгэнтийн балгас, Талын улаан балгас, Хадаасангийн (Хар бухын) балгас, Баруун хэрэм, Зүүн хэрэм, Барс хот (Хэрлэн барс-1) зэрэг 20 орчим суурин бэхлэлтийг Орхон, Туул, Хэрлэн мөрний сав газруудад илрүүлэн судалж байна.

Хэдийгээр хязгаар нутгийг тохинуулах олон хот бэхлэлтийг барьж байгуулж байсан боловч зүбүгийн бослого тэмцэл үе үе гарсаар байв. 1012 онд зүбү нарын бослого Кэдуний төвд эхэлж, тэр даруй Хятаны баруун хойд нүүдэлчдийн бүх хил хязгаар нутгийг хамарсан байна. Бослогыг Елюй Хуагэ жилийн дотор хүчлэн дарсны дараа Зүбүгийн олон аймаг баруун тийш нүүдэллэсэн ажээ. Хуагэ тэднийг нэхэн хөөж явсаар Хар хаант улсын (950-1213)цэргүүдтэй хүртэл хатгалдаж байв.

1012-1013 оны бослогын дараа 1069 онд Зүбүгийн томоохон бослогыг Елюй Жэньсянь дарж байв. 1086 онд Зүбүгийн толгойлогч Хятаны хаан Елюй Хунжигийн ордонд ирэх үедээ холбоотон болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Зүбү аймгийн өөр нэг удирдагч Мэгүсү хэмээгч хүчирхэгжин 1089 оноос хятанчуудын эсрэг босчээ. 1092 онд хятанчууд Монголын өндөрлөг дэх энэхүү Мэгүсү тэргүүтэй зүбү нарын зарим хөрш нүүдэлчдийг довтолсны хариуд 1093 онд Мэгүсүгээр удирдуулсан хүч сөрөг довтолгоон хийж Хятаны баруун хойд хил дагуу хятанчуудын адууны бэлчээр нутгийг эзлэн авч тулалдаад ялагдсан байдаг. Энэхүү Мэгүсү тэргүүтэй зүбү нартай умардын цэргийн хэргийг эрхлэн захирагч Елюй Утэла 8 жилийн турш хөөцөлдөж эцэст нь 1100 онд Мэгүсүг барьж хааны ордонд авчран хэрцгийгээр тамлан алжээ. Чухам энэ үеэр Зүбү болон түүний эргэн тойрон дахь нүүдэлчдийн зарим нь дагаар орсон бол зарим нь эсэргүүцэн тэмцсээр 1102 онд бүрэн дарагджээ. Зүбүгийн төлөөлөгчид 1110, 1112 онд алба татвар өргөн барьсан байдаг.

Хятаны засаг, тусгаар улс орнуудаас (pin), хараат орнуудаас (gong) гэсэн 2 төрлийн татвар авдаг байсан ба сонирхолтой нэг зүйл гэвэл Хятаны засагт баруун хойд зүгийн нүүдэлчдийн хувьд pin татвар төлдөг байжээ. Нүүдэлчдийн Хятаны засагт төлөх ёстой хамгийн чухал татвар бол адуу байлаа. Хятан улс албан ёсоор байгуулагдахаас өмнө 901 онд зүбү нар Абаожид 20000 морь өгч байсан бол харин Хятан гүрэн ид цэцэглэн хөгжиж байх ид үед 1019 онд зүбү нар 1700 адуу, 440 тэмээ, 10000 цагаан үенгийн үс, 25000 саарал сохор номингийн үсээр татвар өгч байв.

Эх сурвалж: Монголын эртний түүх

 

In the chaotic period of destruction and dispersions that followed the end of the Uyghur Khaganate, the balance of power now shifted to the so-called “proto-Mongols” far to the east. The Khitan (also Kitan) were a nomadic people from the eastern end of today’s Mongolia and Manchuria who’d once been part of the Xianbei confederation in the second century CE.

When the Wei Dynasty was formed, the Khitan refused to join their now sedentary cousins and over successive centuries, paid a heavy price. With their own distinct identity, including a written language, the Khitan were under constant attack and any attempt to assert their power was crushed by the Turks to the west and Chinese from south. Even the Koreans from the east, the Goguryeo, had a go at controlling them.

Under such constant domination and oppression, any attempts at gaining their own independence were constantly crushed. Reowned as warriors, the Khitan joined in alliances only to find themselves betrayed, most dramatically during the Li-shun Rebellion in 696 CE when the Turkic Khanate encouraged a revolt against the Tang , only to attack them from the rear, a decisive move for the revival of the Second Khanate. They suffered further blows from the subsequent cosy alliance between the Uyghur and the Tang.

The moment for the Khitan finally came with the routing of the Uyghur in the west and then collapse of the 300-year-ling Tang Dynasty in the early 10th century. Acting quickly, the Khitan established the Liao Dynasty in 947 and asserted their power over the northern China plain. They moved into eastern and central Mongolia, including the important Orhon Valley, which like others before them became their capital. Moving west and south, they gained control of the Silk Road and the movement of salt and iron Diplomatic and commercial relations reached all the way to the Arab Caliphate and Persia.  

Inspired by its contacts with the Chinese, the Khitan brought another feature to Mongolia’s nomadic society with the creation of over 150 cities, the ruins of more than a dozen of which are still visible today, especially in the eastern Herlen River valleys. The most notable are the ruined walls of twin cities west of Ondorhaan in Hentii aimag. And 100 kilometres (62 miles) northwest of Ulaanbaatar at Chin Tolgoyn Balgas, or Kedun, in Bulgan aimag are the ruins of a significant fortress that include a stupa believed to be one of the oldest Buddhist monuments in Mongolia. These Khitan cities were religious, commercial and agricultural centres, including the cultivation of silk. Its military power weakened the tradition of tribal confederations with the empire divided into two parts, one based on nomadic traditions and the other on the Chinese model.

Fearful of losing their hard-won ethnic identity, the Khitan fiercely maintained their own traditions, refusing to use the Chinese language. They devised their own writing system, which is still difficult to decipher. Buddhism became the state religion but, as always in nomadic society- including the Mongol Empire- they accepted other sedentary religious, most importantly Manichaeism and Nestorian Christianity. Confucianism and Taoism also became part of the Khitan culture. Today’s Mongolian culture was heavily influenced by the Khitan.

While their empire lasted over 200 years, internal struggles around 1125 led to their conquest by Jurchen, a pastoral and hunting tribe of Tunjusic background and ancestors of the Manchu from the far north of Manchuria, who established the Jin Dynasty. While some stayed on to help fight the southern Song Empire, some 100,000 Khitan, including its leaders, migrated westwards through the Altai Mountains where they established the sizable Kara Khitai Khanate, or Westren Liao, in Central Asia. Still living as nomads, they conquered the mostly sedentary Muslim tribes of the region, turning their mosques into Buddhist or Nestorian Christian churches. When word of Kara Khitan leader Gur Khan’s deeds reached Rome, who’d just lost control of Jerusalem to the Muslims, this gave rise to the legend of Prester John and a savior of Christianity from the east.

From their capital at Balasagun in today ‘s Kyrgyzstan, they ruled for nearly 100 years before the Empire’s diversity of tribes led to rebellion. When Genghis Khan moved on the Naimans, a powerful Turkic tribe then controlling western Mongolia, many fled to the khanate, briefly usurping power there before Kara Khitai’s final destruction by the Mongol Empire in 1218. Interestingly, considering their dispersal and virtual disappearance from history, the Khitan’s name survives in today’s words for China and Russian (“Kitay”), and the classic English “Cathay”, Portuguese “Catai” and Spanish “Catay”.

With the Jurchen preoccupied as they extended their power over eastern China and korea as the Jin Dynasty, the steppes of the Mongolian heartland returned to a state of disorganized nomadic tribes in an almost constant state of war. But they also faced threats from more organized outsiders. They feared not only what the Jurchens might do next, but the Song Chinese Dynasty south of the Yangtze River and the Tangut Khanate, a Tibetan-related people controlling western China as the Western Xia (1038-1227.) With five or six tribal confederations vying for power and influence, this way the situation inside Mongolia at the end of the 12th century.  

Resource: Carl Robinson "Mongolia Nomad Empire of Eternal Blue Sky"