НТ IY-YI зуунд Монголын газар нутаг дээр Жужан буюу Нирун улс оршиж байжээ. 402 онд Шэлүнь өөрийгөө “Жужан дэудай” буюу “Каган (хаан)” гэж өргөмжлөн Жужан улсыг үүсгэн байгуулжээ. Эл үеэс нүүдэлчид удирдагчаа каган буюу хаан гэдэг болжээ. Жужаны түүхэнд (330-555 он хүртэл) 23 хаан солигдож, хааныг хөвгүүд нь залгамжилдаг байсан байна. Эхний таван хаан үе залгамжлан суусан боловч 414 онд хаан суусан Татар төрийн ёсыг зөрчиж цэргийн хүчээр хааны эрх мэдлийг авч байжээ.
Жужан гэдэг нь хятадаар Жоужань гэсэн үг бол Нирун гэдэг нь Алунгуа болон түүний нөхөр Добу мэргэнээс хойш гарсан аймгуудыг нэрлэсэн “хувилан төрсөн” гэсэн утгатай үг ажээ. Өөрөөр хэлбэл, Алунгуа хатан гэрлийн туяанаас жирэмслээд төрүүлсэн гурван хүүгийн овогт хамаарагдах хүмүүсийг хэлдэг. Тийм учраас нирунчууд нь язгуур монголчуудын шууд өвөг дээдэс мөн ажээ.
Жужан улсын үеэс төрийн сайд, улсын их жанжин, ордны түшмэл, төрийн багш, бичгийн түшмэл гэх зэрэг цол хэргэм бий болсон гэдэг. Хятадын эртний түүхэн сурвалжид нирунчууд морио хуягладаг байсан тухай тэмдэглэжээ. 402 оны мэдээгээр “Вэй улс хуягт морь 2000 гаруйг Нирун улсаас олзлов” гэжээ. Түүнээс гадна Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Цамбагарав уулын хадан дээрх сүг зурагт Жужаны хуяглагдсан морин цэргийн тухай дүрслэгдсэн байдаг. Жужан улсын цэргийн хуулинд дайсны өмнөөс хамгийн түрүүн довтлон орох, олзыг түрүүлэн авах, дайснаас айж ухарсан цэрэг дарга хэн ч бай толгойг нь шийдмээр цохин алах, язгууртан хүнийг шийтгэхдээ бүтээж алах тухай заасан байдаг. Жужан улсын үед ард түмэн нь цэргийн алба хаах, хил хамгаалах гэх мэтээр биеэр алба өргөдөг байснаас гадна түрэг аймгаас төмрөөр алба гувчуур авч байжээ.
438-489 онд бурхны шашны судар, гүн ухааныг тайлж чаддаг эрдэмтэн лам нарыг төрийн багшаар томилж 3000 өрх айлын дунд бурхны шашинг дэлгэрүүлж байжээ. Бичиг үсэгтэй, бичгийн түшмэлтэй, харьцангуй өндөр соёлтой байсан бөгөөд төв нь Хангай нурууны хавьд төвлөрч байв. Нирунчууд НТ YI зуунд түрэг угсааны аймгуудад цохигдсон юм.
Судрын чуулганы мэдээгээр, монгол түрэг хоорондоо байлдахад монгол нь ялагдаж нукуз, киан нар Эргүнэ кунд шурган одсон тухай өгүүлсэн байдаг. Абуль Гази хааны “Түрэгийн угийн бичиг”-т Эргүнэ кунгийн үйл явцын эхлэл нь Монгол – Татарын дайнаас болсон гэдэг. Зүүн зүгт шахагдсан Жарун хааны дагуулж ирсэн сяньби угсааныхан Эргүнэ гол, Онон голын адаг орчмоор 400-аад жил нутаглаж байгаад YIII зууны II хагас гэхэд Бөртэ чиноор ахлуулан Онон голоо өгсөж Бурхан Халдунд иржээ. Хааныхаа нэрээр нэгэн цул болж Жужан улсын тэргүүлэх хүч болсон татарууд нь голомт нутагтаа монгол угсаатны түүхийг үргэлжлүүлэхээр ирсэн. Хүйс толгойн бичээс нь Жужан буюу Татар улсын сүүл үед монгол хэлээр бичигдсэн нь тэднийг Жаруны жужанчуудын адил монгол хэлтэн байсныг харуулсан. Орхоны бичээсэнд “отуз татар” гэгдсэн ард түмэн бол сяньби угсааны жужанчууд, харин “тогуз татар” гэсэн нь хүннү гаралт жужанчууд гэж үзсэн. Түрэг Уйгарын үед “тогуз татар” нэрийн дор хүннү гаралт монгол угсаатнууд төвлөрсөн.
Жарун хааныг өнөөгийн монгол нутагт ирэхэд Орхон голд байлдсан Хүннүгийн үлдэгдэл Жибаецы бүлийн нэрийг нанхиад судлаач Ц.Хандсүрэн “баргажин” хэмээн сэргээн уншсан. Түрэг бичээсэнд “байрку”, хятад сурвалжид “баегу” гэж тэмдэглэсэн аймаг Сэлэнгийн адаг Баргужин төхөмд нутаглаж байснаас үзэхэд судлаач Хандсүрэнгийн таамаглал зөв юм. Тэгэхээр өнөө цагийн барга, буриадууд Хүннүгийн үлдэгдэл болох нь эргэлзээгүй байна. XII зууны сүүлчээр Хэрлэн гол, Буйр нуур орчмоор нутаглаж байсан Татар нь мөн Хүннү гаралтай монголчууд бол Хэрэйд, Найман, Мэргидийн дээд өвөг нь Хүннүгийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж явсан нь эргэлзээгүй. Сяньби угсааны монголчууд Бөртэ чиноор ахлуулан Бурхан Халдун уулнаа ирснээс хойш өөрсдийн нөлөөг тэлсээр Чингис хаан тэргүүтэй монгол овогтон болсон. МНТ-д бичигдсэн Татар, Монгол хоорондын дайсагнал нь тэднээс бүр алс олон жилийн өмнө тавигдсан өшөөт тэмцлийн урхаг ажээ. Эх сурвалж: Монгол орны лавлах
The Rouran Empire (5th – 6th centuries CE): Also known as the Joujian, Ruan-Ruan or Ruruan (Chinese for “wriggling insect”), this empire was formed around 400 CE by the northern Xianbei in confederation with other nomadic tribes in the Mongolian heartland. Driving the Xiongnu farther west to the Ural Mountains and Caspian Sea, the Rouran established a vast and powerful empire generally north of the Northern Wei and stretching from Korea to Central Asia, including the eastern part of present-day Kazakhstan.
The Rouran are credited as the first Mongolians to use the title “khan” for their leaders, previously a title used by the Xianbei nobles. But the confederation, spread over such a vast area and with a mixture of tribes, was always a tenuous one. Early on, the legendary Ephthalites split off at the western end on a campaign of conquest all the way to Persia and India. The Chinese fomented several rebellions against the Rouran, finally forcing the empire’s collapse to the Turks in 552 CE. (The Rouran disappeared as an entity, prompting speculation that they fled westwards to become the Eurasian Avars of Central and Eastern Europe in the sixth century.)
Resource: Carl Robinson "Mongolia Nomad Empire of Eternal Blue Sky"