Монгол орон эрт үед Ляодуны хойгийн наад талаар Шар тэнгист далайд гарцтай байсан. Ляодунгийн газрыг Чингис хааны 9 өрлөгийн нэг Гоо Мухулай жанжин захирч байв. Хожим Мухулайн удмын Монголжин Урианхайн Нагачу ноён 250 мянган албат иргэдээ авч Хятадад дагаар орсноор Ляодунгийн хойгийг алдсан. Ляодунгийн хойгийн урд хошуунд Далянь хот бий. Хаант Оросын алс дорнод хязгаарт Дорнод - Хятадын төмөр замыг эзэмшдэг байх үед байгуулсан Оросын Дальный боомт хот байсан. Дараа нь Манжийн тал нутаг хэмээгдэж байсан ба Номхон далайн чийглэг зөөлөн уур амьсгал Их Хянганы нуруу тулаад зогсдог. Үржил шимт тэр нутаг эзэн Чингис хааны үед дарагдаж доройтсон Зүрчидийн Алтан улсын угсаа манж нарыг дахин сэргэж босож ирэхэд тусалжээ. Гэвч Чингис хаанаас хойш манж нар 400 жил зүтгэж байж 1616 онд Умардын Алтан улс хэмээн өөрсдийгөө нэрлэж гарч ирсэн.