Дорно дахины эзэгнэсэн Монголын Юань гүрнийг төдийгүй Ази Европыг дамнан тогтож байсан Алтан ордон улс, Цагаадайн улсыг захирч хамгийн өргөн уудам нутагт ноёрхлоо тогтоосон дэлхийн хэмжээний хаан гэж үздэг. Монгол төрийн зүтгэлтнээс төр ёсны сэтгэлгээнд Хубилай хаан шиг том байр эзэлсэн хүн гараагүй. Мөн өнөөгийн нэгдмэл том Хятад улс байгуулагдах үндсийг тавьсан гэж үзэж болно. Өрнө дорныг холбосон Торгоны замын аюулгүй байдлыг хангаж дэлхийн худалдааны замыг нээсэн гавъяатай хүн юм.
Хятадын удирдагч Си Жиньпин бол өнөөгийн торгоны агаарын зам, торгоны төмөр зам, торгоны автозам гээд маш өргөн хэмжээгээр энэ асуудлыг авч үзэж Европ Азийг холбосон худалдаа эдийн засгийн бүс байгуулах асуудлыг тавьж байгаа. Энэ үндсийг анх Хубилай хаан тавьсан түүхтэй. Дэлхий дахинд анх удаа хууль ёсны баталгаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргасан. Цаасан мөнгө Евроазийн өргөн уудам нутаг дэвсгэрт үйлчилж байлаа. Л.Түдэв гуай “долларыг маршал мөнгө” гэж хэлсэн гэдэг. Тухайн үед Хубилай хааны гаргасан цаасан мөнгө яг өнөөгийн америк доллар шиг хэмжээнд үйлчилж байжээ.
Дэлхийд анх удаа усан флот байгуулж, далайн аялал хөгжих их суурийг тавьсан.Том усан флот байгуулаад Япон руу довтолж байсан. Номхон далайн арлуудад байгаа жижиг орнууд тухайлбал, Индонез руу довтолж нөлөөндөө оруулж байв. Дэлхийн улс орнуудыг өрнө дорно хэмээх нэг сүлжээнд багтаан дэлхий дахины хөгжлийг түргэтгэж хөгжлийн шинэ шатанд гаргасан эртний нүүдэлчид, эртний Хятадын суурьшмал иргэд хоёрын зааг дээр очиж байж энэ том гүрнийг удирдсан хүн юм.
Цагаан хэрмийн цаана хоорондоо 200км зайтай орших Бээжин ба Хубилай хааны анхны нийслэл Шанду хот бий. Зун цагт Шанду хотдоо ирж зусаад өвөл Бээжинд очдог байжээ. Үндсэндээ Монголоо хөсөр хаясан биш харин ч дорно дахиныг бүхэлд нь захирч байсан.Хаан ширээ залгамжлах хөвгүүнийг заавал Монголд төрөлх нутагтаа боловсруулан өргөмжлөх ёсыг журамласан байдаг. Хубилай хааны дараа эхэн үед заавал төрөлх нутаг Хархорумаар дамжуулж байж эзэн хаан өргөмжлөгддөг байжээ. Мөнх хаан дүү Хубилайдаа цэрэг өгч Сүн улсыг байлдан дагуулахаар явуулсан. Сүн улсыг эзэлж аваад байсан 1259 оны наймдугаар сард Мөнх хаан тэнгэрт хальсан.
Их хуралдайд орж гол асуудлыг шийддэг жанжид ноёд нь Сүн улсыг эзлэхээр явсан байсан хойгуур 1260 оны тав болон зургадугаар сарын заагаар Аригбөх Хархорумд их хуралдайг хуралдуулааад өөрийгөө Монголын их хаан гэж зарласан.Хубилай хаан Шандуд хүрч ирээд Кайпин хотод мөн өөрийгөө Монголын хаан гэж зарласан байдаг. Ихэнх жанжид ноёд Хубилайтай цуг явсан болохоор Аригбөхийн хуралдай үндэслэлгүй болсон. Эцэст нь Хубилай хаан ялж их хаан болсон.
Ромын пап ламтай хүртэл харилцаж байсанкатолик шашны лам нарыг Бээжинд урьж уулзаж шашных нь үйл ажиллагааг хангаж байсан. Энэ бүхэн чинь асар том монгол хүлцэл, их тэсвэр тэвчээр, хүлээцтэй ханддаг энэ чанар нь дэлхийг эзлэхэд том үүрэг гүйцэтгэсэн.
Хубилай хаан одон орон, математикийн ухаанд гарамгай, их сонирхдог хүн байсан. Одон орныг маш их дэмжсэн. Хубилай хааныг байхад дундад Ази болон Хятадад одон орны том төвүүд байгуулагдсан байдаг. Мөн хөвгүүдийн сургуулийг байгуулсан ба үүнийг Германы нэрт монголч эрдэмтэн “Билгийн далай буюу эзэн хааны академи” гэж нэрлэсэн. Түүнчлэн дорно дахинд нээгдсэн анхны сургууль юм.
Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиолгосон ч эзэнт гүрний хэмжээнд дэлгэрч чадаагүй. Судар бичгийн хүрээлэн байгуулсан. Монголын түүхийн нэрт эрдэмтэн Тогтох Юань улсын түүхийг судалж түүхийн хэдэн боть ном гаргаж байжээ. Япончууд хоёр хөлөг онгоцыг нь малтаж гаргаад музей байгуулчихсан байна. Усан флотоор хол аялж болох юм байна гэдгийг Хубилай хаан мэдээд өөрийн онгоцуудаа Номхон далай руу явуулж байжээ. Түүнчлэн усан флотоор хол аялж болдог гэдгийг дэлхий дахинд ойлгуулсан хүмүүс бол Хубилай хааны усан цэргүүд юм.
Эзэнт гүрний хүн амыг дөрвөн зэрэгт хувааж байжээ. Эхний дээд зэрэглэлийн хүн бол монгол хүн, хоёрдугаар хэсэгт дундад Ази гаралтай Китан, Уйгар зэрэг буюу шар шүдтэн гэж нэрлэсэн байдаг. Гуравдугаарт хойд хятадын хүн, дөрөвдүгээрт нанхиад гэж ярьдаг өмнөд Сүн улсын хүн гэж зэрэглэн ангилжээ. Хуулийн хувьд бас энэ ангиллаа хатуу тусгаж байсан гэдэг. Ийнхүү зуун сая хүн амтай хятадыг нэг сая орчим монголчууд захирсан.
Юань улсын нэвтэрхий толь бичигт хэд хэдэн хууль бий. Тухайлбал, монгол хүн шоронд суувал улсаас хоол ундыг нь гаргана. Монгол хүний нүүрэнд шивээс хийж болохгүй. Хятад хүн шоронд суувал гэрээс нь хоол ундыг гаргуулна. Хятад хүний нүүрэн дээр шивээс хийж болно. Хятад хүн биедээ зэвсэг авч явж болохгүй. Бор шувуу харвах чавхтай ч байж болохгүй. Олноороо цугларахыг хориглоно. Хүний худалдаагаар монгол хүнийг гадагш нь худалдсан бол хамгийн дээд зэргийн ял онооно. Боолын худалдаанд монгол хүнийг худалдаж болохгүй. Хятад хүнээр засаг захиргааны нэгжийг толгойлуулахгүй байсан гэдэг. Олон засаг захиргааны нэгж дотор орлогчийн зиндаанд цөөхөн хятад хүнийг тавьж байсан. Ер нь хятад хүн хамгийн томдоо л зуун айл, тавин айлын дарга болон гацааны дарга болж байсан.
Марко Поло Хубилай
хааныг намхан ч биш, өндөр ч биш, царай зүс түвшин сайхан, маш ухаалаг хүн
байсан. Гэхдээ насныхаа сүүл рүү жаахан бор дарсанд дуртай болсон. Их саруул
ухаантай, юмыг алс хол харж чаддаг, ер нь бол төвшин хүн гэж бичжээ. Европын
сурах бичгүүд дээр Хубилай хаан гэдэг шүлэг эртнээс байсан. Монголын хаад албан
ёсны дөрвөн том хатантай байсан. Хубилай хаан ч мөн адил. Тэгээд татвар эм
байна. Татвар эмээс эрэгтэй хүүхэд гарвал дагавар хатан болж дэвшиж байсан.
Эрэгтэй хүүхэд гарахгүй бол татвар эм хэвээрээ байдаг. Хубилай хаан 25 хүүтэй
байжээ. Хорин таван хүү нь муж, том хотын дарга нар байсан тухай тэмдэглэн
үлдээсэн байдаг. Монголын хаадаас хамгийн олон хүүтэй нь Зүчи хаан гэдэг. Зүчи
хаан 116 хүүтэй байсан гэдэг.
Эх сурвалж: Монгол орны лавлах