Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Чандмань уул аймгийн Мээрэнгийн хошуу. Хаш, Баянбулаг, Улаанхаргана, Цагаантүнгэ гэсэн 4 багийн нийт 713 өрхөд 2738 хүн амьдардаг.
Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13 сумаас
аравдугаарт, газар нутгийн хэмжээгээр 12 дугаарт ордог, хүн амын нягтралаар
хамгийн бага сум юм. Баян-Өлгий аймгийн зүүн урьд хэсэгт УБ хотоос 1580 км, аймгийн
төвөөс 45 км зайд байрладаг. Ногооннуур,
Баяннуур, Толбо, Бугат болон
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумдтай
хиллэнэ. Далайн түвшнээс дээш 1415-4208 м өргөгдсөн. Физик
газарзүйн хувьд Алтайн өндөр уулсын мужид багтдаг. Нийт газар нутгийн
хэмжээ 178610 га.
Мал сүргийн бүтэц: Сумын хэмжээгээр нийт 59338 мал тоологдсоноос тэмээ 437,
адуу 2024, үхэр 2760, хонь 18813, ямаа
35304 байгаа бөгөөд үүнээс цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13000
толгой мал байгаа нь нийт малын 21.9 хувь болж байна.
Газар тариалан: Сумын хэмжээнд жилд 1.5 га талбайд үр тариа, 68 га
талбайд төмс, 43 га талбайд хүнсний ногоо, үр тариа, 722 тонн төмс, 559 тонн
хүнсний ногоо хураан авч байна.
Зам тээвэр: Сумын нутгаар Баяннуур орох 80 км, Увс аймгийн Ховд сум
орох 220 км зам дайран өнгөрдөг бөгөөд багууд хоорондоо шороон замаар
холбогдсон. Аймгийн төвөөс сумын төв хүртэл 45 км шороон замтай.
Цахилгаан хангамж: Сум нь эрчим хүчний баруун бүсийн 1000 квт 119-р станцад
холбогдсон. Уг станцаас Увс аймгийн Ховд
сум, Ногооннуур сумын Дулаан харын хар тугалгын уурхай, цаашид Асгатын мөнгөний
стратегийн орд газрын уурхайг эрчим хүчээр хангах гол станц тус сумын нутагт
байдаг.
Усан хангамж: Сумын төвийн цэвэр усны эх үүсвэр гүний 5 худагтай мөн
гол горхи Ховд гол Олоннуурын гол горхийг ашиглан хэрэглээний усаа хангаж
байна.
Дулаан хангамж сумын төвийн бүх
байгууллагууд өөрийн харъяа бага оврын уурын зуухуудаар дулаан хангаж байна.
Сумын сор бүтээгдэхүүн “тэмээний хоормог”, сүүлийн жилүүдэд чацаргана тариалалтыг дэмжиж ажилласанаар “нутгийн чацаргана” онцлох бүтээгдэхүүний тоонд орж байна.