Өлзийт сумын нутаг нь хуучнаар Бишрэлт бэйлийн хошуу. 1931 онд Батцэнгэл уул хошуунаас байгуулагдсан. Нутаг дэвсгэр 1720 кв.км. Хүн ам 3040. Мал сүргийн тоо толгой 149564. Нутгийн засаг захиргааны бүтцийн хувьд Өлзийт сум нь Ямаат, Бодонт, Байшир, Хөшөөт хэмээх багуудтай.
Нутгийн баруун зүүн захаар Байшир, Өлзийт уулс, төв болон өмнөд хэсгийг Орхоны хөндий эзэлдэг. Сумын төв нь Хөшөөт. Аймгийн төвөөс зүүн хойш 140км зайтай оршдог.