Газар нутгийн хэмжээ 77.4 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 88828, малын тоо толгой 2710700. Адууны тоогоор улсад нэгдүгээрт орж 199800 адуу тоолуулжээ. Аймгийн хойд хэсэг Хэнтийн нуруугаар, баруун талаараа Хангайн нуруугаар хүрээлэгдсэн. Хамгийн өндөр цэг нь Асралт хайрхан бөгөөд далайн төвшнөөс дээш 2800 метр. Аймгийн төв Зуунмод хот нь Улаанбаатараас 43 километр зайтай.
Төв аймаг нь 1921 оны ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймаг гэгдэж байснаа 1923 оны 10 сараас Богдхан уулын аймаг, 1931 оноос Төв аймаг гэж нэрлэгдэх болжээ. Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана.
Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм. Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай. Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг учраас харилцаа холбоо, авто, тємєр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай. Чулуун нүүрс, төрмийн хүдэр, хар тугалга, гянтболд, усан ба утаат болор, жонш, оюу, номин, гялтгануур, мана, цагаан тугалга зэрэг ашигт малтмалтай. Төв аймгийн 7 гайхамшигаар Манзуширын хийдийн туурь, Хустайн байгалийн цогцолборт газар, Гүнжийн сүм, Зоргол хайрхан уул, Чингис хааны морьт хөшөө, Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээс, Цогт хунтайжийн дуутын хадны бичээс зэрэг газрууд тодорчээ.
Зуунмод
хотоос аялж болох маршрут
- Зуунмод - Манзуширийн хийд - Байгалийн музей - Сэрүүн лаврин (7км).
- Зуунмод - Тэрэлж – Мэлхий хад (63км) - Цонжинболдог (30км) – XIII зуун цогцолбор (31км)
- Гүнжийн сүм (96км) - Зуунмод (105км). Нийт 324км.
- Зуунмод – Тоньюкукийн хөшөө (42км) - Цогтчандмань уул - Жанчивлангийн рашаан (24км)
- Зуунмод (66км). Нийт 132км.
- Зуунмод - Хоолтын даваа (23км) - Хэнтийн нурууны салбар - Нагалхан уулын даваа (108км)
- Зуунмод (66км) Нийт 253км.
- Зуунмод - Налайх (34км) - Тэрэлж (25км) - Хагийн хар нуур (110км) - Естийн рашаан (40км)
- Зуунмод (210км). Нийт 420км, 4-5өдөр
- Зуунмод - Хустайн БЦГ, Өнгөтийн бэл цогцолбор (51км), - Лүн сум, музей, Энхдаажин (107
км) – Эрдэнэсант сум Батхаан уул БНГ (86км) - Зуунмод (261км). Нийт 505км, 5-7өдөр
- Зуунмод - Баян-Өнжүүл Зорголхайрхан (131км) - Бүрэн (95км) - Дэлгэрхаан сум Кульчурын
гэрэлт хөшөө, Цогтын дуут хад (54км) - Зуунмод (246км). Нийт 526км, 5-7өдөр
- Зуунмод - Баянхангай (153км) - Авдрантын замаар салж Энхийн элс (30км) - Тавангийн
элс (20км) – Лүн сум (30км) - Заамар (56км) - Сүмбэр (120км) – Борнуур сум
Аглаг бүтээлийн хийд, содон зүйлийн музей, Ёл хад (70км) – Батсүмбэр сум, Ноён
Уулын булш (44км) – Жаргалант сум (79км)
– Улаанбаатар (128км) – Зуунмод (43км). Нийт 765км, 7 өдөр
- Зуунмод - Баян (78км) – Баянжаргалан (63км) – Бөөрөлжүүтийн рашаан (42км) – Зуунмод
(141км). Нийт 324км 2-3 өдөр
- Зуунмод - Хэрлэн баян улаан (161км) – Хөдөө арал (19км) – Зуунмод (180км). Нийт 360км, 3-4 өдөр
- Зуунмод - Авдархангай уул, Ээж хад (65км) – Өлзийт нуур (52км) – Зуунмод (117км). Нийт 224км 3-4 өдөр
- Улаанбаатар – Зуунмод (43км) – Манзуширын хийд (7км) – Хустайн байгалийн цогцолборт газар
(138км) – Өнгөтийн дурсгал (22км) – Зорголхайрхан уул (134км) – Зуунмод (131км).
Нийт 475км, 5-6 өдөр
- Зуунмод - Тоньюкукын гэрэлт хөшөө (40км) – Цонжинболдог (33км) – Тэрэлж, Мэлхий
хад, Аръяабалын сүм (33км) – Гүнжийн сүм (35км) – Зуунмод (105км) Нийт 245км, 2-3 өдөр