Дорнод аймгийн Халхгол сумын нутагт зүүн урагш 300 км зэлүүд хэсэгт улсын хилийн наахна оршдог. Вангийн цагаан уул нь байгалийн үзэсгэлэнт онгон дагшин, ан амьтнаар баялаг нутагт далайн төвшнөөс дээш 1099 метр өндөрт орших эртний тахилгат уул. Их талын дунд орших уул учраас бараа нь 40-150 километрийн алсаас харагддаг. Вангийн цагаан уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Сангийн далай нуур зэрэг газрууд байх бөгөөд Халхын мэргэн ван Тогтохтөр ардуудтайгаа нутаглан амьдарч байжээ. Уулын тахилгыг 1937 онд хааж 1990 онд буцааж сэргээсэн бөгөөд өдгөө 3 жил тутамд нэг тахидаг. Тахилга хориотой үед нутгийн ард иргэд нууцаар ууландаа мөргөн залбирч, морьтой очиж идээ будааны дээжээ өргөдөг байжээ.