Зүүнгарын говийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа

 

Говийн их дархан цаазат газрын Б хэсэг нь Монгол орны баруун урд хэсэг Алтайн нурууны өвөрт Монгол-Хятадын хилийн дагуу оршдог. Газар нутгийн хэмжээ нь 1835000 га талбайг хамардаг. Тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулж, түүний амьдрах орчныг цогцоор тогтвортой, урт хугацаагаар хамгаалахад үндсэн үйл ажиллагааны зорилго оршино. Монгол орны нэн ховор амьтан болох тахийн хамгийн зэрлэг сүргийг түүний уугуул нутагт үзэх нь ховорхон боломж юм.

  • Монгол хулангийн томоохон популяцийг ойроос ажиглах, зураглах боломжтой.
  • Монгол орны хар сүүлтийн хамгийн өндөр нягтшилтай нутагтай танилцана.
  • Зүүнгарын говийн онцлог, өвөрмөц байдалтай газар дээр нь үзэж танилцах
  • Алагхайрхан, Байтаг богд гэх мэт 3000 м дээш өндөртэй сүрлэг уулсаар аялах
  • Яглагийн хавцал хэмээх байгалийн өвөрмөц сайхан тогтоцыг ажиглах
  • Хөх булгийн хүрхрээ, Гэлэнгийн хавчиг, Гунангийн хавцал гэх мэт уулсын ам, хавцлын үзэсгэлэнт байдлыг үзэж тольдох

Түүх, соёлын дурсгал:

  • Ямаан усаны хадны зургийн цогцолбор
  • Гашуун усаны зэрлэг амьтны хадны зургийн мини цуглуулга
  • Байтаг богдын 10 баатрын хөшөө
  • Нүүдлийн мал аж ахуйн соёл
  • Баруун Монголын нүүдэл

 

Байршил: Говь-Алтай аймаг, Бугат сум, 1-р баг

Утас: 92177740

E-mail: ggbspa@mpa.gov.mn