Сэлэнгэ мөрөн

Монгол Улсын гол мөрнүүдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ. Өөрөөр хэлбэр Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна. Сэлэнгэ мөрнийг үүсгэдэг үндсэн гол болох Дэлгэр ба Идэр голын урсацын уртыг нийлүүлбэл Сэлэнгэ мөрний нийт урт 1024 км, түүнээс 615 км нь тус улсын нутагт урсаж байна. Сэлэнгэ мөрний талбайн хэмжээ 447000 хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний 55 хувь буюу 282000 хавтгай дөрвөлжин км нь Монгол орны нутаг дэвсгэрт байдаг. Сэлэнгэ мөрөн усны найрлага, химийн бүтцээр Монгол орны томоохон голууд дотор хамгийн их эрдэсжилттэйд тооцогдох ба гидрокарбонатын ус бүхий голуудад хамаарна.