Мааньт хясаа

Завхан аймгийн Их-Уул сумын нутагт Идэр голын хөндийг даган замын хажууд доош уруудан байрладаг “Мааньт хясаа” нь Хонгор багийн нутагт сумын төвөөсөө 11 км зайтай оршдог. Хясааны дээд хэсэгт “Маанийн зургаан үсэг” сийлэгдсэн байдаг тул эрт үеэс “Мааньт хясаа” гэж нэрлэгдэж иржээ. “Мааньт хясаа” нь зураг зурж болохуйц том том элгэн хаднуудаас бүрдэх бөгөөд нутгийн иргэн Ч.Минжүүр 1969 онд давхиж яваа морьтой хүнийг маш урнаар зурсан байдаг. Түүний хажууд “Ойн баялаг, ан амьтныг хайрлан хамгаалах нь иргэн бидний үүрэг мөн” гэж 1978 онд бичсэн бичээс бий.