Хүнгүйн гол

 

Бор хярын элсэн манханаас эх авч Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сумууд, Увс аймгийн Завхан сумын нутгаар урссаар Айраг нуурт цутгадаг гол. Урт нь 200 км, ай савын талбай нь 21.6 мянган км.кв. Муразаевын тэмдэглэснээр эрт цагт их хулсан шугуйтай байжээ. Хүнгүйн голын эрэг дагуу хүнхээл, элсэн толгодуудаас бүрдсэн байгалийн өвөрмөц үзэсгэлэнт тогтоцууд бүрдсэн байдаг. Завхан аймгийн говийн бүсийн сумуудын тэжээгдмэл гол юм.