Дуут чулуу

Дуут буюу Дэрэн чулуу нь Завхан аймгийн Тэс сумын төвөөс зүүн хойно 23 км зайд оршдог. Гурван ширхэг жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр байрлуулсан хэлбэртэй. Чулууны урт нь 85 см, өргөн нь 55 см, зузаан нь 32 см бөгөөд чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгийг тойруулан бүслүүрдэж, хоёр хажуу талд нь яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийг хонхойлгож дүрсэлсэн нь НТӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу гэдгийг илтгэдэг. Уг чулууны гол онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дуугардаг байна.