Сэнжит цохио нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт далайн түвшнээс дээш 2773 м өндөрт оршдог бөгөөд элсэн манхан бүхий уулын оройд 10 м өндөр, 6-8 м өргөн, боржин чулуун байгалийн хаалга мэт өвөрмөц тогтоцтой газар юм. Сэнж мэт хаалган доогуур тээврийн хэрэгсэлээр гарч болох бөгөөд цааш давж 30 км газар явахад Хар нуур, Нарийн гол оршино. Нарийн голоос Уртын гол эх авч Завхан голд цутгадаг. Монгол оронд боржин чулуун хаалга мэт сэнжин хад цөөнгүй бөгөөд тус тусын онцлогтой байдаг.