Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт орших Монгол-Алтайн үндсэн болон салбар уулсаар хүрээлэгдсэн, эрэг хөвөөгөөрөө ой модтой, мөстлөгийн гаралтай цэнгэг уст нуур юм. Усны хагалбар уулсын хамгийн өндөр нь нуурын баруун хажууд байгаа хур цас, мөсөн гол бүхий Мөст уул (3943 м) билээ. Нуурт 10 орчим гол горхи цутгадаг бөгөөд Хатан гол урсан гарч Ховд гол цутгадаг. Усны температур сэрүүвтэр, 6 дугаар сард 11.3-13.0 C, нуурын тунгалагшилт бага, бүдэг ногоон цайвар өнгөтэй байдаг. Тус нуурт арал хойг байхгүй, харин нуурын хэсгээс 100-120 метр өндөр толгод нуур руу түрж үзэсгэлэнт булан тохойг үүсгэсэн байдаг. Нуурын ёроолд өнгөр бүхий цайвар лаг шавар, морены бул чулуутай, булан тохойгоор усны ургамалтай, усны эрдэсжилт 0.05 г/л, сульфат натри магнийн төрлийн устай байна.