Булган аймгийн Дашинчилэн сумаас баруун урагш 20 км зайд д.т.д 1601м өндөрт өргөгдсөн. Монголын нууц товчооны 195, 196-р зүйлд дурдсан “Чингис хааны Найманы Таян хантай 1204 онд байлдаж бут цохисон Наху гүн уул мөн” гэж түүхчид үздэг. Нутгийнхан Бууралхан гэж тахидаг бөгөөд энэ уулын өмнөд хэсэг нь сүрлэг өндөр шовх улаан хадтай. Ар талдаа модтой, рашаан булагтай, аргал янгиртай, арц, сонгинотой.