Дорнод аймгийн төв Чойбалсан хотод байдаг. Ардын хувьсгалын 93 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 83 жилийн ой тохиосон “Дорнод талын хурд – 2014” баяр наадмын үеэр тус хөшөөний нээлтийг хийжээ. Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэгийн санаачилгаар бүтээсэн бөгөөд 80 сая төгрөгийн өртөгөөр АСБЭ компани хийж гүйцэтгэжээ.
Хөшөөдийг 3 метр өндөртэйгөөр боржин чулуугаар урласан. Хөшөөний зураг төслийг Монголын урчуудын эвлэлийн шагналт Гантөмөр зохиосон ажээ. Дорнод аймгийн онцлох хүн ам болох халх, буриад, барга, үзэмчин үндэстний эрэгтэй, эмэгтэй дээл хувцасыг гоёл зүүсгэлийн хамт нэг баганыг тойруулан дүрсэлж “Тал нутгийн ахан дүүс” хэмээн нэрлэжээ.