70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Хэрээ уул
Дорнод аймгийн
Халхгол
сумын төвөөс зүүн урагш 60 км орчим зайд Халхголын баруун эрэгт оршдог. Археологийн салбарт
Хэрээ уулын суурин
гэж нэрлэгдсэн дунд чулуун зэвсгийн үед хамаарах олдворыг 1967 онд малтсан. Хөрсний 4 үе давхаргын 3 үе нь чулуун зэвсгийн соёлт давхаргад хамаардаг. Цахиураар хийсэн говийн үлдэц, ялтсан залтасаар хийсэн гөвгөр иртэй дөрвөлжин хусуур, хар занарлаг хутга буюу хянгар, ирлэсэн ба ирлээгүй гурвалжин хэлбэрийн том жижиг хутган ялтаснууд, хугадас маягийн эдлэлүүд олсон.
Хэрээ уулын суурин
нь Монголын олдсон хамгийн анхны дунд чулуун зэвсгийн үед хамаарах суурин гэдгээрээ онцлогддог. Хэрээ уул нь Монголын зүүн хилийн заагт оршдог бөгөөд оройд нь монголчуудын бөө мөргөлийн шүтлэгийн тоогоор буюу 13 чулуун овоо засаж тахисан байдаг. Уулын оройд гарч эргэн тойрон буюу зүүн хилийн зурвас, Халх Нөмрөгийн дархан цаазат газрын байгалийн үзэсгэлэнт тогтоцыг харах боломжтой.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 200 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг