Булган аймгийн Баян-Агт сумын нутагт уулс хоорондын хөндийд тогтсон үзэсгэлэнт нуур. Шарга нуурын хойд талд нарийн зурвас арлаар тусгаарлагдсан жижигхэн нуур байх ба усны ургамал, замаг сайтай. Нуурын баруун захаар олон жижиг нуур, тогтоолууд, мөн булан тохойнуудтай. Нуурын өмнөд талд өндөр эрэгтэй. Нуурын эргэн тойронд уулын хээрийн бүлгэмдэл зонхилно. Олон улсын хэмжээнд ховордсон шувуудаас цагаан тогоруу, хошуу галуу, идлэг шонхор, зээрд шонхор, усны нөмрөгбүргэд тогтмол тохиолдоно. Халтар шунгуур, алаг шунгаач, ногоохон нугас, улаанхүзүү шумбуур хамгийн элбэг. Нэг дор 432 халтар шунгуур тоологдсон нь нүүдлийн зам дагуух газарзүйн популяцийн 1%-аас давсан тоо ажээ.
Эх сурвалж: ШУА, Улаан ном