Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс хойш орших Ёл нуур нь хиймэл нуур юм. Социализмын үед нэгдлийн мал усалгаанд ашиглахаар хөв цөөрөм байгуулж загас үржүүлсэн нь эдүгээ байгалийн тогтоц мэт үлджээ. Нуураас хойш Ёл хэмээн нэрлэгдэх байц хад байдаг. Эрэг дээр нь 40-50 хүн хүлээн авах хүчин чадалтай Онон-Ёл хэмээх жуулчны бааз бий.
Батширээт сумаас эхлээд тус аймгийн хойгуурхи сумдад нэг бэрхшээл бий. Ялаа шумуул хэт ихэсдэг учраас гадаад, дотоод жуулчдыг тав тухыг алдагдуулдаг. Харин Онон–Ёл бааз нь харьцангуй уул тал руугаа өндөрлөг сэрүүн газар, Онон голын ус намгийн орчноос зайтай байрладаг учраас арай ая тухтай. Эргэн тойронд байгалийн үзэсгэлэнт газруудтай учраас дайрч өнгөрөх гэхээс илүү удаан хугацаагаар, хувийн зорилго тээж ирсэн жуулчдад санал болгоход тохирно. Энд 5-7 хоногоор байрлаж зураг зурах, нүүдэлчин ахуй судлах, ан амьтан ажиглаж алхах, зураг авалт хийх, бясалгаж амрах зорилготой жуулчид ирэх нь илүү зохицно.