Сүмийн хад

Байгалийн үзэсгэлэн төгөлдөр энэ газар Хэнтий аймгийн Галшар сумын төвөөс зүүн тийш 23 км газарт байдаг. Говийн аялал жуулчлалын бүс дэх Их газрын чулуу, Бага газрын чулуутай харьцуулахад хамаагүй бага талбайтай боловч тэрүүхэн тэр орчиндоо багагүй алхаж тойрохоор уудам зайнд оршдог. Орон нутгийнхны хувьд газарзүйн хэмжээ бүхий мэдээллийг хэлж мэдэхгүй байсан билээ. Тогтоцын хувьд том том чулуу үелэн тогтсон юм шиг харагдана. Тэнд хатан суудал, тэмээ хад, гэр хад гэхчилэн янз бүрээр нэрлэгддэг өвөрмөц газрууд байхаас гадна аргаль угалз, хулангийн гүйдэл орж ирдэг. Тус суманд зохиогддог Галшарын адууны баяр, унаач хүүхдүүдийн “Монгол хүү” наадам зэргийг үзэхээр ирэх дотоодын аялагчид тойрч үзэхэд сайхан газар.