Хэнтий аймгийн Батноров суманд “Аав хад” гэж хууч яриагаар баян, нутгийнхны шүтлэгтэй газар байдаг. 1997 оноос эхлэн энэ хадны тахилгад зориулан соёолон морь уралдуулжээ. Эдүгээ жил бүрийн 8-р сарын 8-нд “Аавуудын баяр”-аар бэсрэг наадам хийж өсвөрийн бөхчүүд барилдан, морь уралдуулж, нум сум харвадаг. Сургийг нь сонссон хүмүүс хол ойроос ирж үр хүүхэд гуйж, эрэгтэй хүүхэдтэй бол сайн аав, гэрийн эзэн байхыг даатгаж сэржим өргөдөг гэнэ. Хэлбэр дүрсийг нь ажихад нударга зангидсан гар шиг сүртэй харагддаг.