70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Хэрлэн тооно уул
Хэнтий аймгийн
Дэлгэрхаан
сумын нутагт Хэрлэн голын зүүн гарт Хэрлэнбаян Улаан уулаас урагш орших далайн төвшнөөс дээш 1578 метр өндөр хадан уул. Уг уул байгалийн өвөрмөц тогтоцтойгоос гадна багавтар хэмжээтэй хэд хэдэн агуй хонгилтой, хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш, хоёр том дугуй хиргисүүр, хүннүгийн үеийн булш зэрэг олон дурсгалтай. Энэ ууланд Манжийн Энх-Амгалан хаан Ойрадын Галдан хаантай байлдсан тухай бичиж үлдээсэн хад бий. Түүнийг
Тооно уулын бичээс
гэдэг. Энэхүү бичээсийг 1955 онд Х.Пэрлээ судалжээ. Уг хөшөө нь 1696 онд Манж чин улсын эзэн хаан Энх-Амгалан хаан цэргээ биеэр удирдан Галдан бошигтын цэрэгтэй 5 хоног байлдаж дийлсэн түүхийг агуулжээ. Энэхүү бичээсийг Энх-Амгалан хаан 1696 оны 5 дугаар сарын 12-нд бичүүлсэн тодорхой байдаг бөгөөд “Галдан амь зулбан үхэн буруулжээ...Бодвол одоо Баянулаанд хүрчээ. Би их хүчээр нэхвэл хожимдохгүй мэт... Галдан маш хавчигдаж зэр зэвсэг, хуяг дуулга, монгол гэрийн юмс, өвчтэй хүн, өчүүхэн хөвгүүдийг орхиж шөнө дөл буруулжээ... Миний их цэрэг авч Тооно уул хүртэл нэхэв...” гэсэн байдаг.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 200 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг