70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Сангийн далай хийд (Дорноговь)
Дорноговь аймгийн нутагт байх тус хийдийг Түвдийн Далай ламыг Монголд анх ирэхэд нь Монголын шашны тэргүүн энэ нутагт угтан амрааж зочилсны учир энэ нутгийг
Угтуул Сангийн далай
гэж нэрлээд Сангийн далай хийдийг бүтээсэн түүхтэй.
Хийдийг XIX зуунд дөрвөн аймгийг төлөөлөх дөрвөн сүм, Сахиусны хоёр сүм, Цогчин дуган хоёр нийт 20 шахам барилгын иж бүрдэлтэйгээр байгуулжээ. Богд Жавзандамба энэ хийдэд Дамбадаржайлан (шашныг бадруулагч) гэсэн нэр хайрлажээ. Энэ хийдийг нутгийн лам Чобондорж удирдан Зоригт вангийн хошууны Дэндэв гэгч бүх модон материалыг одоогийн Төв аймгийн Дунд-Ус нэртэй 300 км хол газраас үхэр тэргээр тээвэрлэж, бурханч лам Чимэддорж будаг чимэглэл, сийлбэрийг нь хийжээ.
1937 оны хувьсгалын шуурганд өртөж нураагдсан тэр үед агуулах, дэлгүүр, худалдааны зориулалтаар ашиглагдаж байсан Цогчин дуган нь бүтэн үлдсэн байна. Энэ дуган нь 10 мөр, 64 баганатай. Нэг ч хадаас оруулалгүйгээр дан углуурга, заалт наалтаар бүтээж, гол дөрвөн баганыг нь огт залгаасгүй хийсэн байна. Дотно гадна талыг нь үндэсний хээ угалзаар чимэглэсэн байдаг. Ганжуурын 108 боть, Данжуурын 120 боть гээд маш их номтой байсныг нь устгажээ. Нийт 500 гаруй ламтай байснаас нэг ээлжийн хуралд 200-300 лам хурдаг, цам тоглуулдаг, Монголын буддын шашны нэг том төв байжээ. 1990-1991 онд сэргээн засварлаж 1994 онд улсын хамгаалалтанд авчээ.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 200 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг