Зүүн сайхан уулын Ёлын амнаас урагш 7 км, аймгийн төвөөс 36 км зайд Мухар шивэртийн ам бий. Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэгд багтдаг бөгөөд гадаад дотоодын аялагчдын сонирхдог газар болсон. Зүүн сайхан уулан дахь хамгийн өндөр мөс бүхий ам юм. 10 орчим метрийн өндрөөс урсдаг жижиг булаг нь өвөл хадан хана даган тэлж хөлдөн их хэмжээний мөсөн бүрхүүлийг үүсгэдэг. Нар бага тусдаг мухар ам учир зуны ид дунд үе хүртэл мөстэйгөө байх нь бий.