Зэрэглээ

Орхон аймгийн Жаргалант сумын нутагт Эрдэнэт хотоос зүүн урагш 25 км зайд, Чингэл гэдэг жижиг голын хойд эрэг дагуу орших араараа модтой толгод, тэгш дэвсэгүүдтэй 10 км үргэлжлэх газрыг Зэрэглээ хэмээнэ.  Чингэлийн гол хөвөөгөөрөө Булган аймагтай хиллэнэ. Голын урд эрэг нь өндөр орой бүхий модтой уулын ар хэсгээр хүрээлэгдсэн байдаг.

Голын хойд хэсгийн дэвсэг толгодууд нь түүхийн үл хөдлөх дурсгалуудаар элбэг. Хүрэл ба төмрийн үе (НТӨ I-III), Түрэгийн үе (YI-YIII), дундад зууны  (XII-XY зуун) үеийн булш, хиргисүүр, зэл чулуу (балбал), тахилын онгонууд бий. Олон эрин цаг үед хамаарах дурсгалууд нэг дор олноороо зэрэгцэн оршдог нь тус газрын гол онцлог бөгөөд 40 гаруй дурсгалтй. Засгийн Газрын 2008 оны 175 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар хамгаалалтанд авсан байна.