70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Хүйс цэг
Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс урагш 13.5 километрт, хойд өргөрөгийн 46 градус 52, зүүн уртрагийн 103 градус 50-ын солбицолд Монгол орны Хүйс цэг оршдог бөгөөд тэрхүү газрыг
Өвөрхөшөөтийн булгийн эх
гэдэг.
1979 онд газарзүйч, профессор Шаравын Шагдар тодорхойлж, 1989 онд уг газар чулуун овоо босгожээ. Түүнээс хойш нутгийн ардууд суварга босгон өргөжүүлж хайс хашлага хийжээ. Төв цэгийг тодорхойлсон арга нь Монгол Улсын хамгийн урд цэг, хамгийн хойд цэг хоёрыг дайрсан тойргийн төв, хамгийн зүүн цэг, хамгийн баруун цэг хоёрыг дайрсан тойргийн төв хоёрын нэг цэг дээрхи байрлал юм. Энэ цэг нь
төв цэг
буюу
хүйс цэг
болж байгаа ажээ. Яг энэ аргаар Монгол Улсын бүх аймаг, сум өөрийн хүйс цэгийг тодорхойлуулсан бөгөөд цөөхөн хэдэн аймаг, сум тэрхүү хүйс цэг дээрээ хөшөө дурсгал босгожээ. Ш.Шагдар багш Монгол нутгийнхаа хүйс цэгийг тодорхойлохдоо газарзүйн солбилцлын арга, тэгш өнцгийн арга, квадратын арга, тойргийн арга зэргийг ашиглажээ.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 300 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг